Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн талыг эзэлсэн агуу их Чингис хааны онгон хаана байгаа вэ гэдэг асуудал сүүлийн үеийн хамгийн маргаантай асуудал болж манай гаригийн эрдэмтэд, үнэт өв хөрөнгө хайгчдын дунд олон арван жилийн турш маргаантай явж ирсэн. Монголчууд өөрсдөө болохоор их хааныхаа онгоныг нийслэл Улаанбаатараас зүүн хойд зүгт орших Бурхан-Халдун ууланд байгаа гэдэг. Үнэхээр домогт ингэж өгүүлсэн нь ч бий. 1990-ээд онд их хааны онгоныг олох гэж Америк Японы олон экспедиц оролдож эхэлсэн. Зарим мэдээллээр бол энэ ажилд тэд сая сая доллар зарцуулсан ч амжилтад хүрээгүй өнгөрсөн юм.
Харин Хятадын эрдэмтэд болохоор их хааны онгоныг өнөөгийн Хятадын нутагт, Хятад-Монголын хилийн ойролцоо, Алтайн өндөр уулсын дунд нутаглуулсан гэж үздэгээ орхиогүй өнөө хүрсэн. Тэдний гол баталгаа нь их хаан хамгийн сүүлчийн аян дайнаа Хятадуудын хэлээд байгаа тэр газарт Тангадууд болох Си Сятай хийж байсан гэдэг.
Энэ нь Тангад улс тухайн үедээ өнөөгийн Хятадын хойд нутагт байсан тэр 1220 оны үедээ олон мянган цэрэгтэй хүчирхэг аймаг байж. Тэр аймгийг дайлаар мордох үедээ Чингис хаан амь алдсан гэдэг.
Гэтэл бас Чингис хааны онгоныг өнөөгийн Тувагийн нутагт хайх хэрэгтэй гэсэн өөр нэг хувилбар бий. Энэ нь их хааны түүхэн нутаг болох Урианхай, Тувагийн нутагт байж болно гэсэн таамаг бий. Үүнийг Тувагийн Улсын их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Николай Абаев хэлдэг.
Оросын монгол судлаач Елена Бойкова “Голос Россий”-д өгсөн ярилцлагадаа Чингис хааны онгоныг түүний төрсөн газраас арай өргөн газар нутагт хайх ёстой гэж байна. Аугаа их хаан Чингисийг өнөөгийн Монголын баруун хойд нутагт, Хөвсгөл нуурын орчимд Оросын Тувагийн нутагт оршоосон байх магадлалтай гэж ихэнх түүхчид үзэж байгаа юм гэсэн байна. Уламжлал ёсоор бол түүний онгон эх нутгийнхаа хаана ч байж болно гээд тэрээр Оросын ихэнх түүхчид Чингис хааны өвөг дээдэс Алтай Саяны уулс буюу өнөөгийн Тувагийн нутагт төрсөн болохоор шарил нь Монголын баруун хойд нутаг алдарт Хөвсгөл нуураас холгүй, тувачуудын угсаа залгамжлан амьдарч байсан нутагт байх магадлалтай гэсэн байна. Гэхдээ дэлхийн нэртэй эрдэмтэд их эзэн Чингисийн түүхэн эх орон нь эртний тува, урианхайчуудын олон зуун жилээр амьдарч ирсэн тэр газар нутаг гэдгийг бүгд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөггүй юм. Елена Бойковагийн хэлж байгаагаар бол өнөөгийн Хятадын шинжлэх ухааныхан Чингис хааныг оршоосон газар нь өнөөгийн Хятад гээд байгаа нь магадлал маш бага, маргаантай гэнэ. Хятадын ард түмний хувьд Монголын эзэнт гүрний их хааны онгон өөрсдийнх нь газар нутагт байх нь шинжлэх ухааны цэвэр сонирхол байгаагийн зэрэгцээ улс төрийн өнгө аястай юм.
Елена Бойкова бас БНХАУ-ын Засгийн газар асуудалд ийм байдлаар хандаж Азийн бүс нутагт өрсөлдөгчгүй том гэдгээ өөрийнхөө түүхэн хөршид битүүхэн сануулж байгаа нь тэр гэсэн байна. Өөр бас нэг зүйл бол Хятадын эрдэмтэд үүнийгээ баталчих юм бол судалгааны ажил нь бас Хятадын талд шилжинэ гэсэн үг. Өөр бас нэг домгоор бол Чингис хааныг оршоосон газарт цэргийн албаа нэр төртэй хаагаад халагдсан урианхай омгийн мянган дайчныг их хааны онгоныг сахин хамгаалж байлгахаар үлдээсэн гэсэн яриа бий. Урианхай гэдэг нь монголоор бол тувачуудыг хэлээд байгаа хэрэг. Цаг хугацаа өнгөрсөөр онгоныг хамгаалах ажил орхигдсон ч тэдний удам угсаа тэндээсээ яваагүй үлдсэн байж болох. Энэ нь Чингис хааны шарилыг хэн нэгэнд мэдэгдэж ухаж хөндүүлчихээс сэргийлэн газартай тэгшилж, мянган агт дээгүүр нь явуулан мэдэгдэхгүй болгож байсан гэсэн домог байдаг болохоор байж болох л магадлал. Одоо эрдэмтэд энэ асуудлыг хэрхэн үнэн зөвөөр шийдэж олж тогтоох вэ хэмээн тархиа гашилгаж байна хэмээн profi-forex.org сайтад Марыныч Дмитрий бичжээ.