Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Даваа гаригийг махгүй өдөр болгон зарлав
Лос Анжелос хотын зөвлөлөөс даваа гаригийг махгүй өдөр хэмээн зарлав. Үүгээрээ хотын удирдлагууд долоо хоног бүрийн эхний өдөр мах идэхгүй байхыг оршин суугчиддаа сануулж байгаа аж. Гэхдээ үүнийг хуульчлан заагаагүй учир мах идэх, идэхгүй нь оршин суугчдын өөрсдийнх нь сонголт байх гэнэ. Хамгийн гол нь мах их идэх муу гэдгийг нийт хүн амдаа ойлгуулж, сануулахад энэхүү журмын ач холбогдол орших бөгөөд хэрэв хүсвэл махтай хоолоо идсэн ч болно.
Лос Анжелос хотын захиргаа энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа махны хэрэглээг аль болох багасгаж, оронд нь олон төрлийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэснээр нийтээрээ эрүүл энх байх, хоёрдугаарт мал амьтнаа хамгаалах, гуравдугаарт хүрээлэн буй орчинд ч хэрэгтэй гэжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед хүнс ховордоод байх цагт “махгүй даваа гариг” хэмээх арга хэмжээ авдаг байсан бол энэ уламжлал 2003 оноос сэргэсэн юм. Гэхдээ энэ нь хүнсний хомсдлоос үүдсэн юм биш, олон нийтийн эрүүл мэндийн тусын тулд эрүүлээр хооллохыг сурталчлах зорилготой байжээ.
Лос Анжелос хотын насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй гэсэн тоо баримт байдаг. Үүнээс үүдээд зүрхний өвчин, цус харвах, даралт ихсэх, чихрийн шинжингээр өвчлөх гээд эрүүл мэндин өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Тийм ч учраас эдгээр нийтлэг өвчнөөс сэргийлж, эрүүл амьдрахын тулд юун түрүүнд махаа багасгах нь зүйтэй гэж Лос-Анжелосын хотын захиргаа үзжээ. Хэдийгээр энэ шийдвэр сайн дурынх боловч хотын зоогийн газар, рестронууд болон сургуулийн цайны газрууд даваа гаригт махгүй хоолоор үйлчлэх юм байна.
Лос Анжелос хотын зөвлөлөөс даваа гаригийг махгүй өдөр хэмээн зарлав. Үүгээрээ хотын удирдлагууд долоо хоног бүрийн эхний өдөр мах идэхгүй байхыг оршин суугчиддаа сануулж байгаа аж. Гэхдээ үүнийг хуульчлан заагаагүй учир мах идэх, идэхгүй нь оршин суугчдын өөрсдийнх нь сонголт байх гэнэ. Хамгийн гол нь мах их идэх муу гэдгийг нийт хүн амдаа ойлгуулж, сануулахад энэхүү журмын ач холбогдол орших бөгөөд хэрэв хүсвэл махтай хоолоо идсэн ч болно. Лос Анжелос хотын захиргаа энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа махны хэрэглээг аль болох багасгаж, оронд нь олон төрлийн ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэснээр нийтээрээ эрүүл энх байх, хоёрдугаарт мал амьтнаа хамгаалах, гуравдугаарт хүрээлэн буй орчинд ч хэрэгтэй гэжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед хүнс ховордоод байх цагт “махгүй даваа гариг” хэмээх арга хэмжээ авдаг байсан бол энэ уламжлал 2003 оноос сэргэсэн юм. Гэхдээ энэ нь хүнсний хомсдлоос үүдсэн юм биш, олон нийтийн эрүүл мэндийн тусын тулд эрүүлээр хооллохыг сурталчлах зорилготой байжээ.
Лос Анжелос хотын насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй гэсэн тоо баримт байдаг. Үүнээс үүдээд зүрхний өвчин, цус харвах, даралт ихсэх, чихрийн шинжингээр өвчлөх гээд эрүүл мэндин өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Тийм ч учраас эдгээр нийтлэг өвчнөөс сэргийлж, эрүүл амьдрахын тулд юун түрүүнд махаа багасгах нь зүйтэй гэж Лос-Анжелосын хотын захиргаа үзжээ. Хэдийгээр энэ шийдвэр сайн дурынх боловч хотын зоогийн газар, рестронууд болон сургуулийн цайны газрууд даваа гаригт махгүй хоолоор үйлчлэх юм байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















