Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Назарбаевын намтрыг сайн мэддэг хүн шагнуулна
“Хүн хүнээ нэг муулаад, эсвэл зусардаж магтаад эхэлбэл үгүй мөн ч ална шүү” гэсэн яриа байдаг. Үүний хамгийн том жишээг авторитар дэглэмтэй улсууд харуулдаг. Туркмений ерөнхийлөгчийн хайртай хүлэгт зориулсан шүлгийн уралдаан зарлаж байсан гэхээр бидэнд итгэхэд бэрх. Тэгвэл казахчууд туркменүүдээс нэг их дутахааргүй магтаалчид гэдгээ харуулжээ. Тэд Казахстаны анхны Ерөнхийлөгч Назарбаевийн намтрыг хэн сайн мэдэх вэ гэсэн блиц уралдаан Астана хотын сурагчдын дунд явуулахаар болсон байна. Казахстаны залуу удирдагчдыг тодруулах уралдааны шигшээд 10-11 дүгээр ангийн сурагчид ийм өвөрмөц уралдаанд оролцох болов. Энэ бол дөнгөж эхлэл. Уралдаан явуулах газар нь Анхны Ерөнхийлөгчийн музей. Тэмцээн болох өдөр нь Анхны Ерөнхийлөгчийн баярын өдөр. 2011 оны сүүлээс Казахстан даяараа ийм шинэ баяр тэмдэглэдэг болсон юм.
Назарбаев нь Казахстаныг түүхэндээ анх удаа тусгаар улс болсон цагаас хойш Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа сонгогддог үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Хэдхэн жилийн өмнөөс түүнд ард түмний манлайлагч гэсэн шинэ статус болгож, зураг, хөрөг, намтрыг нь элдвээр гутаан доромжилбол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон юм.
“Хүн хүнээ нэг муулаад, эсвэл зусардаж магтаад эхэлбэл үгүй мөн ч ална шүү” гэсэн яриа байдаг. Үүний хамгийн том жишээг авторитар дэглэмтэй улсууд харуулдаг. Туркмений ерөнхийлөгчийн хайртай хүлэгт зориулсан шүлгийн уралдаан зарлаж байсан гэхээр бидэнд итгэхэд бэрх. Тэгвэл казахчууд туркменүүдээс нэг их дутахааргүй магтаалчид гэдгээ харуулжээ. Тэд Казахстаны анхны Ерөнхийлөгч Назарбаевийн намтрыг хэн сайн мэдэх вэ гэсэн блиц уралдаан Астана хотын сурагчдын дунд явуулахаар болсон байна. Казахстаны залуу удирдагчдыг тодруулах уралдааны шигшээд 10-11 дүгээр ангийн сурагчид ийм өвөрмөц уралдаанд оролцох болов. Энэ бол дөнгөж эхлэл. Уралдаан явуулах газар нь Анхны Ерөнхийлөгчийн музей. Тэмцээн болох өдөр нь Анхны Ерөнхийлөгчийн баярын өдөр. 2011 оны сүүлээс Казахстан даяараа ийм шинэ баяр тэмдэглэдэг болсон юм. Назарбаев нь Казахстаныг түүхэндээ анх удаа тусгаар улс болсон цагаас хойш Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа сонгогддог үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Хэдхэн жилийн өмнөөс түүнд ард түмний манлайлагч гэсэн шинэ статус болгож, зураг, хөрөг, намтрыг нь элдвээр гутаан доромжилбол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон юм.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл



















