Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саакашвилийн намыг хаахыг Гүржийн нэртэй өмгөөлөгч шаардлаа

Гүржийн нэртэй өмгөөлөгч Шалва Хачапуризе ойрын үед улсынхаа ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намыг хаалгахаар Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл өгнө гэж өнөөдөр мэдэгдлээ.
Хачапуризе “Асавал-дасавали” сонинд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгчийн тэргүүлдэг нам бол хүчирхийллийг сурталчилж, тэгснээрээ хүчирхийлэл бий болгож байгаа учраас Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа. Тийм болохоор ийм өргөдөл гаргах ёстой гэсэн байна. Тэр бас ийм намын улс төрийн үйл ажиллагааг нь хориглох ёстой гэжээ. Шалва Хачапуризе өнгөрсөн долдугаар сард бас Гаага дахь олон улсын шүүх өөрийнх нь өргөдлийн дагуу “Гүрж улс Саакашвилигийн эсрэг” хэргээр мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Тэр өргөдөлд  гүржийн засгийн газрын улс төрийн гэмт хэрэг нь зөвхөн өөрийн ард түмэнд төдийгүй, бүхий л хүн төрөлхтөнд, энх тайвны хөгжилд аюул учруулж байна гэсэн юм.
парламентын дарга асан, “Нэгдсэн гүрж” ардчилсан хөдөлгөөний тэргүүн Нино Буржаназе өнгөрсөн аравдугаар сард бас Михаил Саакашвилийн тэргүүлдэг “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намыг хаах асуудал зайлшгүй чухал байна гэж байсан юм. Тэр бас Саакашвили болон дээд тушаалын олон хүн шударга шүүхийн өмнө очих ёстой, “Улс орноо эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэхийн тулд их ажиллах хэрэгтэй байна” гэж Нино Буржаназе хэлсэн юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан