Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
87 жилийг хамтдаа туулсан хос
Энэтхэг гаралтай Карам Чанд, Катари Чанд хоёр 87 жилийг хамтдаа туулж, хамгийн олон жил хамтдаа амьдарсан хос хэмээх Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. 107 настай Карам, 100 настай Катари Чанд гуай 1945 онд гэр бүл болсноос хойш өдгөө найман хүүхэд, 28 ач зээгээрээ хүрээлүүлэн Английн Брэдфорд хотноо амьдарч байна. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн жил Гиннесийн өмнөх амжилтаас даруй таван жилээр урт байгаа юм.
Тэд ингэж өндөр насалж, урт удаан хамтдаа амьдарсныхаа нууцыг бие биеийнхээ үгийг сонсч, дандаа хамт байсны ач хэмээн ярьжээ. Орчин үеийн гэр бүлүүд ажил төрөл, зугаа цэнгэл, үзэж харах зүйлд хэтэрхий автаад бие биедээ зориулах цаг хомс болсон, нэгнийхээ үгийг сонсохоо больсон нь гэр бүлийн амьдрал бат бэх биш байгаагийн гол шалтгаан гэж ноён Карам Чанд үздэг байна. Харин урт насалж буйн нууцаа гэрийн эзэгтэй Катари гуай тайлбарлахдаа орой бүр нөхөр, үр хүүхдүүддээ шинэ ногоогоор хоол хийж өгч, эрүүл хооллосны ач гэж хэлж байна. Тэдний гэр бүлийнхэн цагаан хоолтон учраас Катари Чанд орой бүр ногоогоор амттай сайхан хоол бэлтгэх гэж хичээж иржээ. Карам Чанд гуай хөгжилтэй, наргианч хүн учраас эхнэрээ байнга инээлгэдэг нь тэд өндөр насалж, хамтдаа урт удаан амьдарч буйн бас нэг нууц гэнэ.


Энэтхэг гаралтай Карам Чанд, Катари Чанд хоёр 87 жилийг хамтдаа туулж, хамгийн олон жил хамтдаа амьдарсан хос хэмээх Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. 107 настай Карам, 100 настай Катари Чанд гуай 1945 онд гэр бүл болсноос хойш өдгөө найман хүүхэд, 28 ач зээгээрээ хүрээлүүлэн Английн Брэдфорд хотноо амьдарч байна. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн жил Гиннесийн өмнөх амжилтаас даруй таван жилээр урт байгаа юм. Тэд ингэж өндөр насалж, урт удаан хамтдаа амьдарсныхаа нууцыг бие биеийнхээ үгийг сонсч, дандаа хамт байсны ач хэмээн ярьжээ. Орчин үеийн гэр бүлүүд ажил төрөл, зугаа цэнгэл, үзэж харах зүйлд хэтэрхий автаад бие биедээ зориулах цаг хомс болсон, нэгнийхээ үгийг сонсохоо больсон нь гэр бүлийн амьдрал бат бэх биш байгаагийн гол шалтгаан гэж ноён Карам Чанд үздэг байна. Харин урт насалж буйн нууцаа гэрийн эзэгтэй Катари гуай тайлбарлахдаа орой бүр нөхөр, үр хүүхдүүддээ шинэ ногоогоор хоол хийж өгч, эрүүл хооллосны ач гэж хэлж байна. Тэдний гэр бүлийнхэн цагаан хоолтон учраас Катари Чанд орой бүр ногоогоор амттай сайхан хоол бэлтгэх гэж хичээж иржээ. Карам Чанд гуай хөгжилтэй, наргианч хүн учраас эхнэрээ байнга инээлгэдэг нь тэд өндөр насалж, хамтдаа урт удаан амьдарч буйн бас нэг нууц гэнэ.


Катари Чандын 100 насны ойн баяр


0 Сэтгэгдэл
Bijin
Ene 2 buural shig iim olon jiliig hanitaigaa hamt urguruulbel mon saihnaa.hicheenee.
2015.01.07



















