96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Жастин Бибер салалтын тухай дуугаар Селена Гомезоос уучлал гуйв
Жастин Бибер хувийн амьдралд нь юу болоод байгааг өөрөө ч мэдэхгүй байна гэж радиогийн ярилцлагад орох үеэрээ мэдэгджээ. Найз охин Селена Гомез нь түүнээс салж буйгаа зарласны дараа тэрээр “Энэ тухай юу хэлэхээ ч мэдэхгүй байна” хэмээн шууд ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Гэхдээ хоёр жил хамт байсан Селенагаас сална гэдэг түүнд ямар хүнд байгааг бямба гаригт Бостонд болсон шоу тоглолт нь харууллаа. Тэрээр тоглолтынхоо үеэр Жастин Тимберлэйкийн алдарт “Cry Me River” дууг амьдаар дуулсан юм. Энэ дууг Жастин Тимберлэйк Бритни Спирсээс салсныхаа дараа түүнд зориулан дуулж байсан билээ. Салалтын тухай өгүүлэх энэ дуугаараа Жастин Бибер Селена Гомезоос уучлал гуйж буй хэрэг гэж шар хэвлэлүүд бичиж байна. Хэдийгээр Селена салах тухайгаа түрүүлж мэдэгдсэн ч өнөөдөр Бруклинд болох Жастин Биберийн тоглолтын өмнө тэд уулзаж ярилцахаар болсон гэж зарим эх сурвалжууд өгүүлж байна. Тэд ажлын шахуу хуваарийн улмаас өнгөрсөн сарын 20-ноос хойш нүүр нүүрээ харж уулзаагүй учир харилцаагаа дуусгах тухай ч нухацтай ярьж чадаагүй гэнэ. Тийм ч Жастин Селена хоёрын аль аль нь уулзаж ярилцахыг маш их хүсч байгаа, магадгүй тэд ярилцаад эргэж эвлэрч ч болох юм хэмээн ойрын эх сурвалжууд нь хэвлэлд мэдэгджээ.

Селена Гомез Жастин Биберийн тоглолтоо хийх гэж буй Нью-Йоркт ирээд байна

Тэдний энэ уулзалтын дараа эргэж нийлнэ хэмээн ойр дотныхон нь найдаж байна.
аүхдүг

0 Сэтгэгдэл
рорла
аүхдүг
2015.01.05
2015.01.05