Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Кенийн мэргэч Б.Обамаг ялна гэж төлгө буулгажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн эцгийн төрсөн нутаг Кенийн Когело тосгоны 105 настай мэргэч түүнийг энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэж төлгө буулгажээ. Элдэв янзын чулуу, дун, хясаагаар мэргэлдэг Жон Димогийн төлгөнд нутгийнх нь хүү хол зөрүүтэй ялалт байгуулах нь тодорхой гэж буусан аж. Тийм ч учраас Б.Обамагийн ялалтыг тэмдэглэхээр Когело тосгоныхон аль хэдийнэ бэлтгэж эхэлжээ. Б.Обама 2008 онд Ерөнхийлөгч болсноос хойш түүний гэр бүл Когело тосгоныхоо од болсон юм. Тосгоны сургуулийг Обамагийн нэрэмжит болгосны зэрэгцээ нэгэн гудамжийг Обамагийн эмээгийн нэрээр Мама Сара Обамагийн гудамж гэж нэрлэжээ. Түүнчлэн Б.Обамагийн эцгийн нэрэмжит спортын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болсон байна.

Кенигээр зогсохгүй өөр бусад оронд ч мэргэч төлгөч нар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг таах гэж оролдож, бас амжилт хүссэн янз бүрийн ёслол үйлдэж байна. Тухайлбал, Перугийн бөө нар Б.Обама, М.Ромни хоёрт хоёуланд нь амжилт хүссэн ёслол үйлджээ. Гэхдээ Перугийн бөөгийн үзэж буйгаар Б.Обама сонгуульд ялахаар байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл