Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Грект бүх нийтийн 48 цагийн ажил хаялаа


Грект өнөөдөр бүх нийтээрээ 48 цагийн хугацаатай ажил хаяж эхэллээ. Ажил хаялтыг тус улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа юм байна. Ингэснээр өнөөдөр тус улсад төрийн байгууллагууд, банк, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, зарим дэлгүүр худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
 
Нийслэл Афинд өнөөдөр бас метро, трамбай, хот  орчмын цахилгаан галт тэрэг, такси үйлчилгээнд гарахгүй гэнэ. Автобус, тролейбусны жолооч нар ч бас ажил хаягсадтай нэгдэнэ гэж байгаа юм байна. Нисэхийн диспетчерүүд ч 10,00 цагаас 13,00 цаг хүртэл ажил хаяж энэ хугацаанд ямар ч онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

Энэ хугацаанд улс орон даяар эсэргүүцлийн цуглаан жагсаал болох бол маргааш нийслэл Афинд бүх нийтийн өргөн жагсаал болно гэж зарлажээ. Хууль сахиулах байгууллагууд эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.

Төсвийг танах тухай хуулийн төслийг Грекийн парламент  хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ийнхүү бүх нийтээрээ ажил хаяж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Цалин тэтгэврийг танах, татвар нэмэгдүүлэх замаар төсвөө 13,5 тэрбум еврогоор хэмнэж чадвал Грек Европын холбоо, Европын төв банк болон ОУВС-гаас хоёр дахь ээлжийн 31,5 тэрбум еврогийн зээл авах боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан