Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Сэнди” хар салхи 20 тэрбум долларын хохирол учрууллаа

АНУ-ын зүүн эргийн нутгийг дайрч одоогоор 50 хүний аминд хүрээд байгаа “Сэнди” хар салхи тус улсад наад зах нь 20 тэрбум доллларын хохирол учруулаад байна гэж Kinetic Analysis компанийн тооцоолсноор Bloomberg мэдээллээ. Үүний 7-8 тэрбум нь хохирогсдын даатгалд зарцуулагдах хөрөнгө юм байна. Мөн багагүй хэсэг нь улсын төсөвт байгууллагад учирсан бол нэлээд хэмжээ нь дэд бүтэц, тухайлбал Нью-Йоркийн туннель зэргийг сэргээн засварлахад шаардагдах гэнэ.
Bloomberg-ийн мэдээлж байгаагаар бол энэ ердөө л шууд хохирлыг тооцсоноос биш шууд бус хохирол буюу АНУ-ын эдийн засагт учруулах дүнг хараахан тооцож гаргаагүй байгаа юм байна. Аравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд гэхэд л америкийн томоохон хөрөнгийн биржүүд ажиллаагүй бол нисэхийн томоохон компаниуд нийтдээ 12 мянга орчим нислэгээ өөрчлөхөд хүрсэн юм.
АНУ-ын түүхэнд хамгийн их сүйрэл авчирсан “Катрина” хар салхи 2005 онд Шинэ Орлеаныг дайрч 41,1 тэрбум долларын хохирол учруулж байсан юм.

0 Сэтгэгдэл