Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хар салхи, үерийн гамшиг АНУ-д 25 тэрбум ам.долларын хохирол учруулжээ
Сэнди хар салхины уршгаар нас барсан хүний тоо 33-т хүрээд байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь хүчтэй салхины улмаас унасан мод, хийссэн эд зүйлд өртөж эсвэл гэртээ гэртээ үерт автаж амиа алджээ.
Олон арван хар салхины гамшгийг үзэж туулсан америкчууд энэ удаагийнхыг хамгийн аймшигтай нь гэж хэлж байна. Ялангуяа хар салхинд хамгийн хүндээр нэрвэгдсэн Нью-Жерси мужийн оршин суугчид, тус мужийн амбан захирагч Крис Кристи урьд хожид үзсэн хамгийн хор хөнөөлтэй, аюултай хар салхи байсан гэж CNN-д ярьжээ.

Хар салхины улмаас өндөр хүчдэл, цахилгааны шугамууд унаж, 6,9 сая хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Үерийн аюулаас зугтаж орон гэрээсээ дүрвэсэн хэдэн мянган хүн одоо түр хоргодох байранд байдал намжихыг хүлээн, орон гэр нь үет автсан эсэхийг ч мэдэхгүй суугаа аж. ГэхдээМанхаттэнийн доод хэсгээр оршин суудаг айлуудаас эхлээд хэдэн мянган айлын байшин үерийн усанд автсан нь тодорхой байгаа юм. Айл өрхийн байшин үерт идэгдэж нурахаас сэргийлэн усыг нь даруйхан соруулж авахаар ажиллаж байна.
Хар салхи, үерийн гамшгийн учруус гарз хохирлыг одоогоор нэгтгэн тооцох боломжгүй байна. Гэхдээ АНУ-ын засаг захиргааны тооцоолсноор зөвхөн Сэнди хар салхины учруулсан хохирлын хэмжээ долоон тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж байгаа бол үерийн гамшигтай нийлээд эдийн засагт учруулах хохирол 25 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн судалгааг шинжээчид гаргажээ.

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа учраас долоохон хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хамгийн эгзэгтэй үе дээрээ зогсчихоод байна. Ерөнхийлөгч Б.Обама гамшгийн эсрэг яаралтай арга хэмжээ авах, гэмшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд анхааран, түүгээрээ олон нийтээс үнэлгээ авахыг хичээж байгаа бол өрсөлдөгч Митт Ромни ч бас гамшиг өртсөн мужийн захирагч нартай холбогдож, хохирсон иргэдэд тусламж үзүүлэх зэргээр ажиллаж байна.



odoo ene usand yvsan mashinuudaas manaid orj irne biz, manaihan medehgui avch unaj gangarj ene ter
Сэнди хар салхины уршгаар нас барсан хүний тоо 33-т хүрээд байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь хүчтэй салхины улмаас унасан мод, хийссэн эд зүйлд өртөж эсвэл гэртээ гэртээ үерт автаж амиа алджээ. Олон арван хар салхины гамшгийг үзэж туулсан америкчууд энэ удаагийнхыг хамгийн аймшигтай нь гэж хэлж байна. Ялангуяа хар салхинд хамгийн хүндээр нэрвэгдсэн Нью-Жерси мужийн оршин суугчид, тус мужийн амбан захирагч Крис Кристи урьд хожид үзсэн хамгийн хор хөнөөлтэй, аюултай хар салхи байсан гэж CNN-д ярьжээ.

Хар салхины улмаас өндөр хүчдэл, цахилгааны шугамууд унаж, 6,9 сая хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Үерийн аюулаас зугтаж орон гэрээсээ дүрвэсэн хэдэн мянган хүн одоо түр хоргодох байранд байдал намжихыг хүлээн, орон гэр нь үет автсан эсэхийг ч мэдэхгүй суугаа аж. ГэхдээМанхаттэнийн доод хэсгээр оршин суудаг айлуудаас эхлээд хэдэн мянган айлын байшин үерийн усанд автсан нь тодорхой байгаа юм. Айл өрхийн байшин үерт идэгдэж нурахаас сэргийлэн усыг нь даруйхан соруулж авахаар ажиллаж байна.
Хар салхи, үерийн гамшгийн учруус гарз хохирлыг одоогоор нэгтгэн тооцох боломжгүй байна. Гэхдээ АНУ-ын засаг захиргааны тооцоолсноор зөвхөн Сэнди хар салхины учруулсан хохирлын хэмжээ долоон тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдээлж байгаа бол үерийн гамшигтай нийлээд эдийн засагт учруулах хохирол 25 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн судалгааг шинжээчид гаргажээ.

Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа учраас долоохон хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хамгийн эгзэгтэй үе дээрээ зогсчихоод байна. Ерөнхийлөгч Б.Обама гамшгийн эсрэг яаралтай арга хэмжээ авах, гэмшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхэд анхааран, түүгээрээ олон нийтээс үнэлгээ авахыг хичээж байгаа бол өрсөлдөгч Митт Ромни ч бас гамшиг өртсөн мужийн захирагч нартай холбогдож, хохирсон иргэдэд тусламж үзүүлэх зэргээр ажиллаж байна.



0 Сэтгэгдэл
2012.11.01



















