Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йоркийн хөрөнгийн бирж хоёр дахь өдрөө ажилласангүй

Сэнди хар салхины улмаас АНУ-ын зүүн эргээр бороо, цас холилдон орж, зарим газар үер бууж хүчтэй салхи салхилан цаг агаар тун тавгүй байна. Сэнди хар салхины хүч одоо циклоны хэмжээнд хүртлээ буурсан боловч өчигдөр орой Нью-Жерсиг дайран өнгөрөхдөө 129 километр цагийн хурдтай байжээ. Энэхүү гамшигт 60 сая шахам хүн нэрвэгдэж, хэдэн зуун мянган хүн түр хугацаагаар орон гэрээсээ дүрвэн нүүсэн байна. Тухайлбал, Нью-Йоркийн  Манхэттений доод хэсгээр оршин суудаг 375 мянган оршин суугчийг гэрээ орхихыг хотын захиргаа урьдчилан анхааруулсан юм. Ойролцоогоор 1,5 сая айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.  
Гамшгийн улмаас Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Насдак хоёр дахь өдрөө үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаагийн дээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр, Вашингтон дахь Холбооны Засгийн газрын байр ч хаалгаа барьжээ.
Цаг агаарын улмаас АНУ-д одоогоор 14 мянган нислэг цуцлагдаж, түүнээс дутахгүй олон мянган галт тэрэгний хөдөлгөөн зогсоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан