БНЧУ-ын Сенатын дэд дарга “Талх Чихэр” ХК-аар зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
Хөөрхөн байхын үнэ цэнэ
Атития Эйамяй 32 нас хүрэхийн үед хөөрхөнүүдийн жагсаалтаас гарахын даваан дээр ирж, бүтээгдэхүүн сурталчлуулах ажил нь эрс багасчээ. Үүнээс өмнөх 10 гаруй жилд тэрээр эргэлдсэн нүд, сайхан инээмсэглэлээрээ өдөрт доод тал нь 100 ам.долларын хөлстэйгөөр гар утас, машин тэрэг гээд төрөл бүрийн зүйл сурталчилдаг байв. Атития насыг нь илтгэх царай зүснээсээ болж багагүй цалинтай энэ ажлаасаа хагацахыг хүсээгүй учраас ямар ч аргаар хамаагүй хөөрхөн хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж шийдсэн байжээ. Ингээд тэрээр өнгөрсөн таван жилд хэдэн арваар нь хийлгэж байсан ээлжит гоо сайхны мэс ажилбарт орохоор болжээ.
Атития мөнгө олох гол хэрэгсэл болсон царай зүс бие хаагаа тордохын тулд арьсаа цайруулах, хамраа өндөрсгөх, эрүүгээ нарийсгах, хөх өргөх гээд мэс засалд хэдэн мянган доллар зарцуулж байж. Гэвч энэ бүхэнд түүний сэтгэл хэзээ ч ханадаггүй байсныг найзууд нь одоо дурсан ярьж байна. “Хөөрхөн байхын тулд өвдөлт мэдрэх юу ч биш” гэж хэлдэг байсан тэрээр хамгийн сүүлд өгзгөндөө силикон шахуулахаар шийджээ. Учир нь, үүний өмнө тэрээр хөх өргөх мэс засал хийлгэсэн нь биеийнх нь харьцаатай нэг л зохицолдохгүй байсан учраас өгзгөө томруулвал яг сайхан таарна гэж тэр тооцжээ.
Ер нь, хөх, өгзгийг томруулах мэс заслыг хоёр аргаар хийдэг. Ихэвчлэн тухайн хүний хэвлийгээс авсан өөхийг өгзгөнд нь шилжүүлэн хийдэг байна. Гэвч Атитияд өгзгөндөө хийлгэх өөх гэхээр зүйл юу ч байгаагүй учир хоёр дахь арга болох силикон гель шахуулахаар болжээ. Хэдийгээр Бангкок мэс засал хийхэд хамгийн хямд өртөгтэй газар боловч силикон шахуулах нь тийм ч хямд өртөгтэй биш. Ийм мэс ажилбар хийлгэхийн тулд 80 мянган бахт буюу 2600 орчим ам.доллар төлдөг. Ингээд ийм мэс ажилбар хийлгэхээр Атития “Доктор Поп” хэмээх нэрээрээ Тайландын лэйдибойчуудын дунд алдаршсан Натвееракул гэгчид ханджээ. Натвееракул бол ердөө ч эмч биш, гоо сайхны мэс заслын талаар маш нимгэн туршлагатай боловч эрэгтэй хүмүүсийг эмэгтэй мэт дүр төрхтэй болоход нь тусладгаараа олонд нэртэй болсон хүн аж. Тэрээр Атитияд тал үнээр буюу 1300 орчим ам.доллараар силикон шахахыг зөвшөөрч, гэрт нь ирээд өгзөг рүү нь ямар нэгэн юм тарьжээ. Гэвч төд удалгүй Атития амьсгалж чадахаа больж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүн рүү шахсан силикон артерийн судсанд хүрсэн учраас уушиг руу нь хүрч, амьсгалыг нь боогдуулсан гэж эмч нар тогтоожээ. Ингээд Атития хүчилтөрөгчийн дутагдалд орж эмнэлэгт ирмэгцээ ухаан алдаж, комд ороод түүнээс хойш сэргэж чадаагүй юм.

Тайландад жил ирэх тусам гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ их болсон тул ашиг унац ихтэй энэ бизнесийн орлогоос хуваалцах гэсэн хууль бус оролдлого ихээхэн газар авчээ. Иймэрхүү мэргэжлийн чадвар дутмаг, тодорхой зөвшөөрөл лиценз байхгүй хувь хүмүүс гоо сайхны мэс ажилбар хийхдээ зориулалтын силикон гелийн оронд ердийн оливийн тос, нярай хүүхдийн тос хүртэл шахчихдаг гэнэ.

hiimel goo saihan sejig hurmeer sarmagchin shig baisan baih daa
odoo erdoo arteriin sudsand ni silicon shahchij bga herguu
uuruu uuriiguu alj dee. Iim bolohod oirhon bgaa humuus manai mongold ch bgaa shuu burhan sain bodooroi
hairan huuhen balai yuma ooroo ooriigoo gj
ingeed suvraga boljee
ingeed suvraga boljee
Атития
Тэд үзэсгэлэнтэй, сайхан хувцасладаг учраас угаалгын нунтгаас эхлээд тансаг машин хүртэл юм бүхний сурталчилгаанд тоглодог. Гэвч бүтээгдэхүүн сурталчлагч буюу “хөөрхөнүүд”-ийн нэг байх амаргүй. Атития Эйамяй 32 нас хүрэхийн үед хөөрхөнүүдийн жагсаалтаас гарахын даваан дээр ирж, бүтээгдэхүүн сурталчлуулах ажил нь эрс багасчээ. Үүнээс өмнөх 10 гаруй жилд тэрээр эргэлдсэн нүд, сайхан инээмсэглэлээрээ өдөрт доод тал нь 100 ам.долларын хөлстэйгөөр гар утас, машин тэрэг гээд төрөл бүрийн зүйл сурталчилдаг байв. Атития насыг нь илтгэх царай зүснээсээ болж багагүй цалинтай энэ ажлаасаа хагацахыг хүсээгүй учраас ямар ч аргаар хамаагүй хөөрхөн хэвээрээ үлдэх хэрэгтэй гэж шийдсэн байжээ. Ингээд тэрээр өнгөрсөн таван жилд хэдэн арваар нь хийлгэж байсан ээлжит гоо сайхны мэс ажилбарт орохоор болжээ.

Ер нь, хөх, өгзгийг томруулах мэс заслыг хоёр аргаар хийдэг. Ихэвчлэн тухайн хүний хэвлийгээс авсан өөхийг өгзгөнд нь шилжүүлэн хийдэг байна. Гэвч Атитияд өгзгөндөө хийлгэх өөх гэхээр зүйл юу ч байгаагүй учир хоёр дахь арга болох силикон гель шахуулахаар болжээ. Хэдийгээр Бангкок мэс засал хийхэд хамгийн хямд өртөгтэй газар боловч силикон шахуулах нь тийм ч хямд өртөгтэй биш. Ийм мэс ажилбар хийлгэхийн тулд 80 мянган бахт буюу 2600 орчим ам.доллар төлдөг. Ингээд ийм мэс ажилбар хийлгэхээр Атития “Доктор Поп” хэмээх нэрээрээ Тайландын лэйдибойчуудын дунд алдаршсан Натвееракул гэгчид ханджээ. Натвееракул бол ердөө ч эмч биш, гоо сайхны мэс заслын талаар маш нимгэн туршлагатай боловч эрэгтэй хүмүүсийг эмэгтэй мэт дүр төрхтэй болоход нь тусладгаараа олонд нэртэй болсон хүн аж. Тэрээр Атитияд тал үнээр буюу 1300 орчим ам.доллараар силикон шахахыг зөвшөөрч, гэрт нь ирээд өгзөг рүү нь ямар нэгэн юм тарьжээ. Гэвч төд удалгүй Атития амьсгалж чадахаа больж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүн рүү шахсан силикон артерийн судсанд хүрсэн учраас уушиг руу нь хүрч, амьсгалыг нь боогдуулсан гэж эмч нар тогтоожээ. Ингээд Атития хүчилтөрөгчийн дутагдалд орж эмнэлэгт ирмэгцээ ухаан алдаж, комд ороод түүнээс хойш сэргэж чадаагүй юм.

Доктор Поп талийгаачийн ээж ааваас уучлал гуйж байгаа нь
Энэ явдлаас хойш гурван долоо хоногийн дараа түүний амьсгалын аппаратыг салгахыг эцэг эх нь зөвшөөрснөөр нэгэн бүсгүй гоо сайхны төлөө амиа зольжээ. Энэ явдалд буруутай доктор Попын хэргийг одоо шүүхээр хэлэлцэж буй бөгөөд тэрээр 13 жилийн ял авч болзошгүй байна. Тайландад жил ирэх тусам гоо сайхны мэс заслын эрэлт хэрэгцээ их болсон тул ашиг унац ихтэй энэ бизнесийн орлогоос хуваалцах гэсэн хууль бус оролдлого ихээхэн газар авчээ. Иймэрхүү мэргэжлийн чадвар дутмаг, тодорхой зөвшөөрөл лиценз байхгүй хувь хүмүүс гоо сайхны мэс ажилбар хийхдээ зориулалтын силикон гелийн оронд ердийн оливийн тос, нярай хүүхдийн тос хүртэл шахчихдаг гэнэ.

Багагүй орлоготой бүтээгдэхүүн сурталчлагчийн ажил
0 Сэтгэгдэл
2013.03.12
2012.11.02
2012.10.31
2012.10.31
2012.10.29
2012.10.29