Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Энэтхэгийн Засгийн газар 22 шинэ сайдтай боллоо
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синх танхимынхаа гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ залуу улстөрчдөөр сайд нарынхаа эгнээг шинэчиллээ. Энэхүү томилгоогоор нийтдээ 22 шинэ сайд Засгийн газарт орж ирсэн нь 2014 онд болох парламентын сонгуулийн өмнө эрх баригч Конгресс нам шинэ залуу боловсон хүчнээ олон нийтэд таниулах гэсэн зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Гадаад хэргийн сайдын суудлаас огцорсон 80 настай С.Кришна ч “Бид залуу хүмүүст замыг нь тавьж өгч байна” хэмээн мэдэгджээ. Эрх баригч Конгресс нам Засгийн газартаа халаа сэлгээ хийсэн нь зөвхөн залуу улстөрчдийг оруулж ирэх бодлогоос гадна авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож намын нэр хүндэд сэв суулгасан сайд нараас салж, нэрээ цэвэрлэх гэсэнтэй ч бас холбоотой юм. 2009 оны сонгуулиас хойш тус намын нөлөө бүхий улстөрчид элдэв янзын хэрэгт орооцолдож, шуугиан тарьсаар байгаа юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синх танхимынхаа гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ залуу улстөрчдөөр сайд нарынхаа эгнээг шинэчиллээ. Энэхүү томилгоогоор нийтдээ 22 шинэ сайд Засгийн газарт орж ирсэн нь 2014 онд болох парламентын сонгуулийн өмнө эрх баригч Конгресс нам шинэ залуу боловсон хүчнээ олон нийтэд таниулах гэсэн зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Гадаад хэргийн сайдын суудлаас огцорсон 80 настай С.Кришна ч “Бид залуу хүмүүст замыг нь тавьж өгч байна” хэмээн мэдэгджээ. Эрх баригч Конгресс нам Засгийн газартаа халаа сэлгээ хийсэн нь зөвхөн залуу улстөрчдийг оруулж ирэх бодлогоос гадна авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож намын нэр хүндэд сэв суулгасан сайд нараас салж, нэрээ цэвэрлэх гэсэнтэй ч бас холбоотой юм. 2009 оны сонгуулиас хойш тус намын нөлөө бүхий улстөрчид элдэв янзын хэрэгт орооцолдож, шуугиан тарьсаар байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















