Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шуурхайлахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Мега Инженеринг Энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди болон Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Мурали КБВС нарын зүгээс Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн явц дуусах шатандаа орж байгааг яриандаа дурдаад тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг хүсэв.

Сайд Г.Дамдиннямын зүгээс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлахад Засгийн газар, УИХ-аас холбогдох шийдвэрийг яаралтай гаргуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Монгол Улсад хэрэгжиж буй анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой болохыг яриандаа дурдав.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь гадаадаас газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах зорилготой бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд маш чухал болохыг уулзалтын үеэр онцлов гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

1 Сэтгэгдэл
TOP 1 BEST BITCOIN RECOVERY EXPERT IN CANADA,UNITED STATE,MEXICO,CHINA,INDIA,DIGITAL LIGHT SOLUTION Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
Хамгийн их уншсан