Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөллийг хүлээн авч уулзав

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох эрх авахаар баг тамирчдаа бэлтгэж буй 27 спорт холбоодын төлөөлөл, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, Монголын багийн ахлагч болон БТСУХ-той хамтарсан уулзалтыг Олимпик хауст зохион байгууллаа.Уулзалтын үеэр МҮОХ-ноос “Лос Анжелес-2028” олимпын наадмын онцлох мэдээлэл, зохион байгуулалтын онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж, мөн Узбекистан, Энэтхэг зэрэг улс орнууд олимпын наадамд хэрхэн системтэйгээр бэлтгэж буй туршлага, бодлогын талаар мэдээлэл өглөө.Мөн спорт холбоодын цаашдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, Төр засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олимпын наадамд бэлтгэх Үндэсний хороо байгуулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.Түүнчлэн “Лос Анжелес 2028” олимпын наадам хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх төсөв, төлөвлөгөөг спорт холбоодын санал, хэрэгцээнд үндэслэн боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.Энэхүү уулзалт нь олимпын цикл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт холбоодын оролцоог нэмэгдүүлэх, олимпын бэлтгэлийг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд “Лос Анжелес 2028” Олимпын наадамд Монголын баг тамирчдын амжилтыг ахиулахад хамтран ажиллах зорилготой юм."Лос Анжелес 2028” Зуны XXXIV удаагийн Олимпын наадам нь 2028 оны 7 дугаар сарын 14-30-ны өдрүүдэд 36 спортын төрлөөр зохион байгуулагдах бөгөөд 11198 тамирчин 353 багц медалийн төлөө өрсөлдөнө.

1 Сэтгэгдэл
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
Хамгийн их уншсан