Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 982 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 955 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэг хийн, 1 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан тушаалтанд хахууль өгсөн, мэргэжлийн бус иргэнийг ажилд томилсны улмаас байгууллагад хохирол учруулсан, өөртөө 20,0 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандив дэмжлэгийн мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авсан, ажилтанд үндэслэлгүй олгосон цалинг өөртөө буцаан авсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
Хамгийн их уншсан