Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Жахан Шамсиевыг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус банк нь манай улсын эрчим хүчний салбарт чухал түнш гэдгийг Б.Найдалаа сайд онцлоод, хэрэгжүүлж буй бодлого, хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрчим хүчний салбарт хамтарсан, дамжуулан зээлдүүлэх гэхчлэн санхүүжилтийн бүхий л хэлбэрийг дэмжинэ. Томоохон төслөөс гадна иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ногоон зээл олгох боломж бүрдүүлэхийн тулд тэдэнд хүргэх санхүүгийн схемийг шинээр зурах шаардлагатай байгаа. Энэ салбарт богино, урт хугацаанд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн механизм чухал үүрэгтэй тул цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь манай улсад сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дулаан хангамж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд санхүүжилт болон бодлогын дэмжлэг үзүүлж байгаа билээ. Тухайлбал, “Сайншанд салхин парк”, “Цэций салхин парк”, “Салхит салхин цахилгаан станц”, “Бөхөг нарны станц”, “Говь нарны станц”-ын төсөлд зээлийн хөрөнгө оруулсан юм.

Өдгөө мөн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээр нь:

  1. Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээ 220.04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын “Сайншанд” дэд станц, 220/110/35 кВ-ын “Чойр” дэд станцын өргөтгөлийн төсөл
  2. Сонгино-Дархан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ 196.5 км урттай ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл
  3. Сайншанд-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээ 204.6 км урт ЦДАШ, 220/22 кВ-ын “Цагаансуварга” дэд станцын өргөтгөлийн төсөл
  4. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл (гүйцэтгэл 85%) юм. 

Уулзалтын үеэр дээрх төслүүдийн явц, хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хөндөн ярилцлаа. Жишээлбэл, Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээ 220,04 км урттай ЦДАШ, 220/110/35 кВ-ын “Сайншанд” дэд станц, 220/110/35 кВ-ын “Чойр” дэд станцын өргөтгөлийн төслийн хувьд барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зохион байгуулж, эдийн засгийн хамгийн ашигтай санал ирүүлсэн “Jiangsu Zhongtian Technology” компанид гэрээ байгуулах эрх олгосон. Гэвч худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол гарсан тул гэрээ байгуулах явц тодорхой хугацаагаар хойшлоод буй ч төслийн барилга угсралтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Эрчим хүчний яамнаас дуулгав.

Уг төслийг хэрэгжүүлснээр Сайншанд дахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн болон Өмнөд бүсийн сүлжээнд нийлүүлэх чухал ач холбогдолтой. Мөн Төвийн бүсийн болон Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломж бүрдэхээс гадна Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Сайншандын аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх юм. Дээрх төслүүд нь энэ мэтчилэн өндөр ач холбогдолтой тул хэрэгжилтэд нь анхаарахаа салбарын яамнаас илэрхийлэв. Түүнчлэн цаашид хил дагуу шинэ эх үүсвэр барих, ногоон шилжилт хийхэд ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж боломжтой талаар судлахыг ЕСБХБ-наас хүслээ.

Тус банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев “ЕСБХБ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хамгийн анхны салхин цахилгаан станц барихад зориулж санхүүжилт олгож байсан. Бид Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, сүлжээг өргөтгөхөд зориулан хөрөнгө оруулахад төвлөрөн ажиллаж байна. Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахад төсөл хэрэгжүүлэгчдэд туслах нь чухал байгаа. Бидний зүгээс цаашид шаардлага хангах төслүүдэд санхүүжилт олгоход бэлэн” хэмээн тодотгов гэж Эрчим хүчний яамнаас мэдэээллээ. 

1 Сэтгэгдэл
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp; +1 ( 579 ) 397 1584
Хамгийн их уншсан