Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ

Монгол Улсын Засгийн газар мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогын хүрээнд Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгчдэд шилжүүлж байна. Энэ дагуу Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичигт /2026.05.07/ гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр бид мэргэжлийн боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй чухал үйл явдлын гэрч болж байна. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үнэ цэнтэй болоод байна. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Төгсөгчид дипломтой ч ажилд бэлэн биш, харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих шаардлагатай байна. Засгийн газар иргэн, бизнес эрхлэгчдээ хязгаарлаж, хааж боодог биш боломж олгож ажиллана гэдгийг онцолсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт MCS групп, Монголын Алт ХХК, АПУ ХХК, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гацуурт ХХК, “Өгөөж-Чихэр боов” ХХК, Монос групп, Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь:

  • “Түнш байгууллага” (anchor company)-ын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.
  • Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ.​ Өөрөөр хэлбэл, сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ.

Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээж өгөх юм байна.

Зөвхөн дипломтой бус, ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү эхлэл нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

1 Сэтгэгдэл
HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack WhatsApp; +1 ( 579 ) 397 1584
Хамгийн их уншсан