Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Тавантолгой төмөр зам” компани 1.5 сая тонн ачаа тээвэрлээд байна

”Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын суурь бүтцээр 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745.3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843.5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэсэн байна. 

Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянган тонн, аммоний нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан