Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Сильвио Берлускони улс төр рүү дахин зүглэхийг ч хүсэхгүй байна
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх жил болох сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр одоо шүүхэд хэргийг нь хэлэлцэж буй экс Ерөнхий сайд дахин улс төрд орох бодолгүй байгаа гэнэ. Тэрээр мэдэгдэхдээ “Италид хайртайгаасаа болоод би заримдаа ухаалаг алхам хийдэг, заримдаа солиотой тэнэг үйлдэл ч хийдэг. 18 жилийн өмнө улс төрд орсон минь яг л тийм солиотой алхам байсан. Хэрвээ тэр үе рүү эргэж очдогсон бол ийшээ зүглэхгүй байхсан. Одоо дахин Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхгүй. Би цаашид зөвхөн зөвлөгөө өгөх, яриа лекц хийх ажил хийнэ” хэмээжээ. Үүгээр Сильвио Берлускони дахин улс төрд орж ирэх эсэхийг таамаглаж ядаж байсан олон нийтийн асуултад тэрээр хариулт өглөө. Энэ мэдэгдэлд баярлах хэсэг байхад “Энэ ердөө суртал ухуулгын нэг хэсэг. Хэсэг хугацааны дараа тэр бодлоо өөрчилнө” хэмээн дургүйцэх хүмүүс ч байгаа гэнэ.
Италийн хамгийн баян хүн болох ноён С.Берлускони санхүү эдийн засгийн хямралын үед улс орноо сайн удирдан жолоодож чадаагүй гэсэн шүүмжлэлээс үүдэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард суудлаасаа огцорсон билээ.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх жил болох сонгуульд өрсөлдөхгүй гэж мэдэгдлээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр одоо шүүхэд хэргийг нь хэлэлцэж буй экс Ерөнхий сайд дахин улс төрд орох бодолгүй байгаа гэнэ. Тэрээр мэдэгдэхдээ “Италид хайртайгаасаа болоод би заримдаа ухаалаг алхам хийдэг, заримдаа солиотой тэнэг үйлдэл ч хийдэг. 18 жилийн өмнө улс төрд орсон минь яг л тийм солиотой алхам байсан. Хэрвээ тэр үе рүү эргэж очдогсон бол ийшээ зүглэхгүй байхсан. Одоо дахин Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхгүй. Би цаашид зөвхөн зөвлөгөө өгөх, яриа лекц хийх ажил хийнэ” хэмээжээ. Үүгээр Сильвио Берлускони дахин улс төрд орж ирэх эсэхийг таамаглаж ядаж байсан олон нийтийн асуултад тэрээр хариулт өглөө. Энэ мэдэгдэлд баярлах хэсэг байхад “Энэ ердөө суртал ухуулгын нэг хэсэг. Хэсэг хугацааны дараа тэр бодлоо өөрчилнө” хэмээн дургүйцэх хүмүүс ч байгаа гэнэ. Италийн хамгийн баян хүн болох ноён С.Берлускони санхүү эдийн засгийн хямралын үед улс орноо сайн удирдан жолоодож чадаагүй гэсэн шүүмжлэлээс үүдэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард суудлаасаа огцорсон билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















