БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
“Улаанбаатарын хавар-2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар "Зургаан өдөр үргэлжлэх өдөрлөг нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Нийслэлчүүдийг “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээн Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.
Өдөрлөгийн үеэр:
- Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
- Кино үзвэр
- Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
- Язгуур урлагийн тоглолт
- Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
- Номын сангийн үйлчилгээ
- Гэрэл зургийн үзэсгэлэн
- Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
- Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
- Open mic /нээлттэй тайз/
- “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
- Face art
- Каллиграф /Монгол бичиг/
- Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
- Сельфи бүүт гэсэн соёл, урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдах хөтөлбөртэй байна.
Эдгээр арга хэмжээ нь өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл

























