Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
82 настай эмээ банк дээрэмдэгчийг саатуулжээ
Австрийн Санкт-Эгиден тосгоны 82 настай Герда Валлекер эмээ өнгөрсөн долоо хоногт банк дээрэмэх гэсэн зэвсэгтэй нэгэнд эсэргүүцэл үзүүлж банкийг мөнгөө алдахаас аварчээ. Тэтгэврийн хөгшин “Raiffeisen Bank”-аар үйлчлүүлэхээр зогсч байтал гар буу, гар хийцийн бөмбөг барьсан нэгэн дайрч орж ирээд кассны хүнээс мөнгөө өгөхийг шаардсан байна. Хөгшин хулгайч руу дайран нүүрэн дэх багийг нь хуулан, цүнхийг нь татан авч “Энэ чинь банкны мөнгө” гэж хашгирчээ.
Дээрэмчин тэндээс зугтаасан ч дүрс бичлэгийн камерын тусламжтайгаар орон нутгийн 62 настай иргэн Герхард болохыг нь тогтоож хууль сахиулагчид тэр өдөрт нь баривчилжээ. Тэр өмнө ч нэг биш удаа хууль зөрчиж хулгай хийж байсан хүн гэнэ.
Харин эмээ “Тийм хууль бус үйлдлийг хараад үнэхээр тэвчиж чадаагүй. Тэгээд л багийг нь хуулж хаяад цүнхийг нь угз татахад мөнгө шалаар нэг тарж, дээрэмчин ч хулчийн зугтсан” гэж ярьсан байна. Эрэлхэг эмээ бас “Магадгүй адал явдалт кино шиг харагдсан байх л даа. Гэхдээ миний дэргэд байсан эрчүүдийн нэг нь ч хуруугаа ч хөдөлгөөгүй” гэжээ.
xaxaxa nice
Австрийн Санкт-Эгиден тосгоны 82 настай Герда Валлекер эмээ өнгөрсөн долоо хоногт банк дээрэмэх гэсэн зэвсэгтэй нэгэнд эсэргүүцэл үзүүлж банкийг мөнгөө алдахаас аварчээ. Тэтгэврийн хөгшин “Raiffeisen Bank”-аар үйлчлүүлэхээр зогсч байтал гар буу, гар хийцийн бөмбөг барьсан нэгэн дайрч орж ирээд кассны хүнээс мөнгөө өгөхийг шаардсан байна. Хөгшин хулгайч руу дайран нүүрэн дэх багийг нь хуулан, цүнхийг нь татан авч “Энэ чинь банкны мөнгө” гэж хашгирчээ. Дээрэмчин тэндээс зугтаасан ч дүрс бичлэгийн камерын тусламжтайгаар орон нутгийн 62 настай иргэн Герхард болохыг нь тогтоож хууль сахиулагчид тэр өдөрт нь баривчилжээ. Тэр өмнө ч нэг биш удаа хууль зөрчиж хулгай хийж байсан хүн гэнэ.
Харин эмээ “Тийм хууль бус үйлдлийг хараад үнэхээр тэвчиж чадаагүй. Тэгээд л багийг нь хуулж хаяад цүнхийг нь угз татахад мөнгө шалаар нэг тарж, дээрэмчин ч хулчийн зугтсан” гэж ярьсан байна. Эрэлхэг эмээ бас “Магадгүй адал явдалт кино шиг харагдсан байх л даа. Гэхдээ миний дэргэд байсан эрчүүдийн нэг нь ч хуруугаа ч хөдөлгөөгүй” гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
2013.01.10



















