Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ахмад дайчин биедээ хагас кг төмөр 68 жил тээж явжээ
Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Их Британийн иргэн Рональд Браун 1944 онд Францад тулалдаж явах үедээ олсон шархаа гэр бүлийнхнээсээ олон жил нууцалж яваад сая 94 насандаа өөд болжээ. Гэтэл түүнд задлан шинжилгээ хийсэн эмч нар төрөл төрөгсдөд нь бараг хагас кг төмөр бүхий уут өгч, түүний биеэс гарсан юм гэсэн байна. Ахмад дайчин үнэхээр өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт дайны үед бөмбөгдөлтөд өртөж шархдаад тусламж иртэл бараг гурван км мөлхсөн гэж бичсэн байжээ. Тэсрэх бөмбөгний хэлтэрхийнүүд Брауны хөлд тархан шигдсэн байж.
Гаднаа мэдэгдэх зүйлгүй эдгэрсэн дайчин дайнаас ирээд татварын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэнэ.
Түүний 55 настай охин Жейн “Энэ үнэхээр гайхмаар юм. Аав маань хэзээ ч өвчин хэлж гомдоллодоггүй, их ажилч хүн байсан. Ийм шархтай гэж бид ёстой төсөөлөөгүй” гэжээ. Ач охин Холли нь харин “Нээрээ өвөө маань намайг бага байхад өвөр дээрээ, ялангуяа өвдөг дээрээ суулгадаггүй байсан” гэсэн байна. Гэхдээ онгоцны буудал дээр металл илрүүлэгч хаалга өвөөг маань хэзээ ч зогсоодоггүй л байсан даа гэж нэмж хэлжээ.


sonin yum.
Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Их Британийн иргэн Рональд Браун 1944 онд Францад тулалдаж явах үедээ олсон шархаа гэр бүлийнхнээсээ олон жил нууцалж яваад сая 94 насандаа өөд болжээ. Гэтэл түүнд задлан шинжилгээ хийсэн эмч нар төрөл төрөгсдөд нь бараг хагас кг төмөр бүхий уут өгч, түүний биеэс гарсан юм гэсэн байна. Ахмад дайчин үнэхээр өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт дайны үед бөмбөгдөлтөд өртөж шархдаад тусламж иртэл бараг гурван км мөлхсөн гэж бичсэн байжээ. Тэсрэх бөмбөгний хэлтэрхийнүүд Брауны хөлд тархан шигдсэн байж. Гаднаа мэдэгдэх зүйлгүй эдгэрсэн дайчин дайнаас ирээд татварын байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэнэ.
Түүний 55 настай охин Жейн “Энэ үнэхээр гайхмаар юм. Аав маань хэзээ ч өвчин хэлж гомдоллодоггүй, их ажилч хүн байсан. Ийм шархтай гэж бид ёстой төсөөлөөгүй” гэжээ. Ач охин Холли нь харин “Нээрээ өвөө маань намайг бага байхад өвөр дээрээ, ялангуяа өвдөг дээрээ суулгадаггүй байсан” гэсэн байна. Гэхдээ онгоцны буудал дээр металл илрүүлэгч хаалга өвөөг маань хэзээ ч зогсоодоггүй л байсан даа гэж нэмж хэлжээ.


0 Сэтгэгдэл
tungaa
sonin yum
2012.12.28
2012.12.28



















