Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд багц 1 тендерийн материал хүлээн авч байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн I шатны сонгон шалгаруулалтад  оролцох хүсэлтээ илэрхийлсэн дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллагаас материал хүлээн авч байгаа юм. 

Тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction+Financing) нөхцөлөөр зохион байгуулж буй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай. Багц 1-ийн нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Улаанбаатар метро” төслийн тендерийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нээлттэй, ил тод зохион байгуулах, оролцогч байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргэх зорилгоор олон улсын оролцогч байгууллагуудтай цахимаар хурал зохион байгуулсан. Уг хуралд 11 компанийн төлөөлөл оролцож, төслийн санхүүжилтийн шаардлага, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний явц болон метро төслийн хэрэгжилтийн ерөнхий мэдээлэлтэй танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авсан байна.

“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17’206 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна замын хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Мөн нүүрсхүчлийн ялгарал жилд 213.6 тонн, азотын исэл жилд 400 тонноор буурна. Тэрчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 700 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр бий болохын зэрэгцээ өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэх урьдчилсан тооцоолол гарчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Метро барих нь хар ажил байхад цагаан захтангуудыг тэжээсээр байна
Хамгийн их уншсан