Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллаж эхэллээ. Уг аяныг “AI Academy Asia” байгууллагаас санаачлан үндэсний хэмжээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд 5 жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах, хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх хөтөлбөр юм. Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү аяныг 2026 онд Голомт банкны дэмжлэгтэйгээр “Олон улсын цахилгаан холбооны байгууллага“-ын “AI Skills Coalition”-ы хүрээнд өрнүүлж буй бөгөөд 2-р сарын 28-нд нээлтээ хийлээ.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдээс 3,998 багш материалаа илгээснээс 500 багш шалгарч, 3 сарын турш хиймэл оюуны сургалтад хамрагдаж байна. Тухайлбал, багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, зөв, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхийн зэрэгцээ AI хэрэгслийг хичээл заах, үнэлгээ хийх, агуулга боловсруулах үйл явцад үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюунд суурилсан төслөө хөгжүүлж, үр дүнгээ хуваалцах юм. Цаашлаад хиймэл оюуны мэдлэг чадвар эзэмшсэн багш нараар дамжуулан энэ онд сум, орон нутгийн 10,000 гаруй сурагчид хиймэл оюуны мэдлэгийг түгээж, сурагчдыг технологид суурилсан эдийн засагт амжилттай оролцох ирээдүйн ур чадварт бэлтгэхэд зорьж байна.
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ы хүрээнд 2025 онд “AI for women100x100” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, ЕБС-ийн 100 эмэгтэй багш, 100 эмэгтэй сурагчийг хиймэл оюунд суралцах боломжоор хангасан. Энэ жилийн тухайд Голомт банкнаас аяныг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багш нарт болон цаашлаад сурагчдад санхүүгийн боловсрол олгох чиглэлээр хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэн ажиллах юм.
Сайн сайхныг санхүүжүүлнэ

image
image
image
image
2 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой
Хамгийн их уншсан