БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дипломат албаны дээд цол хүртээлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат албаны дээд цол хүртээлээ.Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг:
- Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
- Ахмад дипломатч Бадамдоржийн Батхишиг,
- Ахмад дипломатч Дашдоржийн Баярхүү,
- Ахмад дипломатч Лувсандоржийн Мундагбаатар,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшний Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг,
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарт хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүдэд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.Мөн дипломатуудад болон гэр бүл, хамт олонд нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
0 Сэтгэгдэл
































