Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Якузатай холбоотой байсан Японы Хууль зүйн сайд огцорлоо
Японы Хууль зүйн сайд Кейшу Танака гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэмээх шуугианы улмаас суудлаасаа огцорлоо. Тэрээр сайдын суудалд суугаад сар ч болоогүй байхад ийм ноцтой шуугиан дэгдэж, ердөө 22 хоногийн өмнө авсан албан тушаалаасаа салахад хүрчээ.
Гэхдээ К.Танакаг энэ хэргээс бус эрүүл мэндийн шалтгаанаас болж суудлаа өгсөн гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоо 74 настай К.Танака якуза нарын бүлэглэлийн толгойлогчийг ирээдүйн эхнэртэй нь танилцуулан, хуримыг нь хийлгэж байсан гэдэг мэдээлэл байгаагийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь батлагдсан юм. Тэрээр хандив авснаа хүлээн зөвшөөрсөн ч мөнгийг нь буцааж өгсөн гэж мэдэгдээд байна. Харин якузагийн тухайд тэднийг гэмт хэрэгтнүүд гэж мэдээгүй хэмээн тайлбарлаж буй аж.
Үүгээр энэ он гарснаас хойш Японы Засгийн газрын хоёр дахь гишүүн огцорч байна.
Японы Хууль зүйн сайд Кейшу Танака гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэмээх шуугианы улмаас суудлаасаа огцорлоо. Тэрээр сайдын суудалд суугаад сар ч болоогүй байхад ийм ноцтой шуугиан дэгдэж, ердөө 22 хоногийн өмнө авсан албан тушаалаасаа салахад хүрчээ. Гэхдээ К.Танакаг энэ хэргээс бус эрүүл мэндийн шалтгаанаас болж суудлаа өгсөн гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ. Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоо 74 настай К.Танака якуза нарын бүлэглэлийн толгойлогчийг ирээдүйн эхнэртэй нь танилцуулан, хуримыг нь хийлгэж байсан гэдэг мэдээлэл байгаагийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан нь батлагдсан юм. Тэрээр хандив авснаа хүлээн зөвшөөрсөн ч мөнгийг нь буцааж өгсөн гэж мэдэгдээд байна. Харин якузагийн тухайд тэднийг гэмт хэрэгтнүүд гэж мэдээгүй хэмээн тайлбарлаж буй аж.
Үүгээр энэ он гарснаас хойш Японы Засгийн газрын хоёр дахь гишүүн огцорч байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















