Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Б.Обама шийдвэрлэх ялалт байгууллаа
Хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Б.Обамагийн ялалтаар өндөрлөсөн болохыг олон нийтийн санал асуулга харуулж эхэллээ. Энэ удаагийн халз мэтгэлцээнийг голлох үүрэгтэйгээр зохион байгуулсан CBS телевиз үзэгчдийнхээ дунд санал асуулга явуулахад 53 хувь нь Б.Обамаг дэмжсэн бол түүний өрсөлдөгч Митт Ромнид 23 хувь нь оноо өгчээ. Харин үлдсэн 24 хувь нь нэр дэвшигчид ижил тэнцүү байсан гэж дүгнэжээ. Ийнхүү Ерөнхийлөгч Барак Обама гурав дахь мэтгэлцээндээ ялснаар 2:1 гэсэн харьцаагаар өрсөлдөгчөөсөө илүүрхэж эхэллээ. Энэ удаагийн мэтгэлцээн хоёр нэр дэвшигчийн хувьд хамгийн шийдвэрлэх тулаан байсан юм. Учир нь, мэтгэлцээн эхлэхийн өмнөхөн явуулсан санал асуулгаар тэдний рейтинг бараг ижил тэнцүү явуулж байсан юм. Гэхдээ судалгааны агентлагууд болоод телевизүүдийн явуулж буй санал асуулгын дүн өөр өөр гарч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, NBC телевизийн санал асуулгаар хоёр нэр дэвшигчийн рейтинг мэтгэлцээнээс өмнө 47:47 хувьтай байсан бол, CBS-ийн судалгаагаар Барак Обама 58, Митт Ромни 46 хувийн рейтингтэй байжээ.
Харин мэтгэлцээний дараа Ерөнхийлөгч Б.Обамагийн рейтинг өсч, 71 хувьд хүрсэн гэж CBS мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
Хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн Б.Обамагийн ялалтаар өндөрлөсөн болохыг олон нийтийн санал асуулга харуулж эхэллээ. Энэ удаагийн халз мэтгэлцээнийг голлох үүрэгтэйгээр зохион байгуулсан CBS телевиз үзэгчдийнхээ дунд санал асуулга явуулахад 53 хувь нь Б.Обамаг дэмжсэн бол түүний өрсөлдөгч Митт Ромнид 23 хувь нь оноо өгчээ. Харин үлдсэн 24 хувь нь нэр дэвшигчид ижил тэнцүү байсан гэж дүгнэжээ. Ийнхүү Ерөнхийлөгч Барак Обама гурав дахь мэтгэлцээндээ ялснаар 2:1 гэсэн харьцаагаар өрсөлдөгчөөсөө илүүрхэж эхэллээ. Энэ удаагийн мэтгэлцээн хоёр нэр дэвшигчийн хувьд хамгийн шийдвэрлэх тулаан байсан юм. Учир нь, мэтгэлцээн эхлэхийн өмнөхөн явуулсан санал асуулгаар тэдний рейтинг бараг ижил тэнцүү явуулж байсан юм. Гэхдээ судалгааны агентлагууд болоод телевизүүдийн явуулж буй санал асуулгын дүн өөр өөр гарч байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, NBC телевизийн санал асуулгаар хоёр нэр дэвшигчийн рейтинг мэтгэлцээнээс өмнө 47:47 хувьтай байсан бол, CBS-ийн судалгаагаар Барак Обама 58, Митт Ромни 46 хувийн рейтингтэй байжээ. Харин мэтгэлцээний дараа Ерөнхийлөгч Б.Обамагийн рейтинг өсч, 71 хувьд хүрсэн гэж CBS мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















