Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Энэ онд хүүхэд, гэр бүлийн салбар хөгжил, хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллана
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа газар, хэлтсүүдийг хамарсан салбарын шуурхай хурал өнөөдөр боллоо.
Энэ онд манай салбар хэд, хэдэн том зорилгыг тодорхойлж, өргөн хүрээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах;
- Орон нутгийн хамтарсан багуудыг тус бүр хуралдуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх;
- “Хүүхдэд ээлтэй орон нутаг” шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах;
- Сургуулийн орчин, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн хөгжих, амьдрах бүхий л орчинд орон даяар эрсдлийн үнэлгээ хийх;
- Гэрийн аюулгүй орчны стандартыг батлах;
- Хүүхдийн тусламжийн утас 108-д бүртгэгдэж буй кэйс шийдвэрлэлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх;
- 2027 оноос эхлэн салбарын албан хаагчдад мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийн бэлтгэл ажлыг хангах;
- 997 мянган өрхөд урьдчилан сэргийлэх, соён гэгээрлийн ажлыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулах;
- Төсөвт итгэмжтэй хандаж, салбарын хэмжээнд аудитын зөрчилгүй дүгнэгдэх зэрэг олон ажлуудыг идэвхтэй, шуурхай зохион байгуулна.
Дотооддоо бодлогоо хэрэгжүүлэхээс гадна, гадаадад ажиллаж, амьдарч буй гэр бүлүүд, хүүхдүүдээ хөгжүүлэх, хамгаалах чиглэлд анхаарч, судалгаа шинжилгээг зохион байгуулж, хүүхдүүдийг монгол соёлоороо хамгаалахад онцгой ач холбондол өгч ажиллана.
0 Сэтгэгдэл

























