Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Б.Обама, М.Ромни нар хайнаагаа хагалахаар яг одоо мэтгэлцэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни сүүлчийн халз мэтгэлцээнээ яг одоо хийж байна. Тэдний хооронд болж буй гурав дахь мэтгэлцээн АНУ-ын гадаад бодлогын талаар өрнөж байгаа юм. Мэдээж, мэтгэлцээний сэдэв гадаад бодлого учраас хоёр нэр дэвшигч Сирийн зөрчил мөргөлдөөн, Ирак, Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв, Иран-Израилийн зөрчил, Хойд Солонгос гээд дэлхий нийтийн анхаарал татсан чухал асуудлуудыг хөндөж байна .
Хоёр нэр дэвшигчийн хооронд болсон өмнөх мэтгэлцээнийг дүгнэвэл 1:1 гэсэн харьцаатай байгаа. Эхний мэтгэлцээнд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни илт давуу байсан бол хоёр дахь мэтгэлцээнд Ерөнхийлөгч Барак Обама ялсан гэж ажиглагчид дүгнэсэн. Ийнхүү халз мэтгэлцээнд яг ижилхэн нэг, нэг оноотой болчихоод байгаа тэдний рейтинг ч яг ижилхэн 47 хувьтай явааг мэтгэлцээний өмнөхөн явуулсан NBC телевизийн санал асуулга харуулжээ. Тэгэхээр энэ удаагийн мэтгэлцээн бол өрсөлдөгчөөсөө илүү оноо авах хамгин шийдвэрлэх мөч юм.
Өмнөх мэтгэлцээнийг CNN телевизийн хөтлөгч удирдан явуулж байсан бол энэ удаа CBS телевизийн ахмад сэтгүүлч, нэвтрүүлэгч Боб Шиффер хөтлөн явуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни сүүлчийн халз мэтгэлцээнээ яг одоо хийж байна. Тэдний хооронд болж буй гурав дахь мэтгэлцээн АНУ-ын гадаад бодлогын талаар өрнөж байгаа юм. Мэдээж, мэтгэлцээний сэдэв гадаад бодлого учраас хоёр нэр дэвшигч Сирийн зөрчил мөргөлдөөн, Ирак, Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаа, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв, Иран-Израилийн зөрчил, Хойд Солонгос гээд дэлхий нийтийн анхаарал татсан чухал асуудлуудыг хөндөж байна .Хоёр нэр дэвшигчийн хооронд болсон өмнөх мэтгэлцээнийг дүгнэвэл 1:1 гэсэн харьцаатай байгаа. Эхний мэтгэлцээнд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни илт давуу байсан бол хоёр дахь мэтгэлцээнд Ерөнхийлөгч Барак Обама ялсан гэж ажиглагчид дүгнэсэн. Ийнхүү халз мэтгэлцээнд яг ижилхэн нэг, нэг оноотой болчихоод байгаа тэдний рейтинг ч яг ижилхэн 47 хувьтай явааг мэтгэлцээний өмнөхөн явуулсан NBC телевизийн санал асуулга харуулжээ. Тэгэхээр энэ удаагийн мэтгэлцээн бол өрсөлдөгчөөсөө илүү оноо авах хамгин шийдвэрлэх мөч юм.
Өмнөх мэтгэлцээнийг CNN телевизийн хөтлөгч удирдан явуулж байсан бол энэ удаа CBS телевизийн ахмад сэтгүүлч, нэвтрүүлэгч Боб Шиффер хөтлөн явуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-нд болно.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















