Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хүрээнд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан ажиллаж буй талаар мөн Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны салбарыг Монгол улсад байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дээр дурдсан 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа онцлон хэлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон цахим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан