Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна.  Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, “Монголын залуучуудын эвсэл” ТББ хамтран "Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-ын олон нийтийн төвд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн зорилго нь авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоож, үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах, нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, санхүүжилтийн явцад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахад оршино.

Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлаг, газрын дарга нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мега төслийн нэгжийн удирдлага, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болон төсөв санхүүгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 70 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Нийслэлийн 2026 оны төсөв, онцлох ажлууд” сэдвээр танилцуулга хийсэн бол АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Нийслэлийн төсвийн зарцуулалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын дэд захирал З.Энхбаяр нийслэлийн төсөвтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагаас гаргасан санал, зөвлөмжийг танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн төсвийн асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан