БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн биржийн нүүрс экспортолж биржийн тээврийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо.Тээвэр зохион байгуулалтыг сайжруулснаар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70 мянган тонн биржийн нүүрс экспортолсон бол 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 82 мянган тонн болгож экспортыг нэмэгдүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2022 оны 362 дугаар тогтоол, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржээр БНХАУ-ын хилийн боомт хүртэл хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оноос нүүрсний арилжаа явуулж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсний тээврийг “Эрдэнэс Тавантолгой” ХК зохион байгуулан ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
























