Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ипотекийн банк байгуулах хуулийн төслийг боловсруулжээ

Ц.МЯГМАРБАЯР

Иргэдийг орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын 2025 оны 45 дугаар захирамжаар Орон сууцны асуудал хариуцсан тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Монгол банк болон холбогдох байгууллагууд хамтран олон улсын туршлага, дотоодын эдийн засгийн онцлог, мөн манай улсад өнгөрсөн хугацаанд өгч байсан техник тусламжийн зөвлөмжүүдийг нэгтгэн орон сууцны санхүүжилтийн банкны хуулийн төслийг боловсруулж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийгээд байгаа юм байна. Монгол банкны Хэвлэл олон нийттэй харилцах алба мэдээлж байна.

Энэ онд 10 мянган орчим өрх ипотекийн зээлд хамрагджээ

Монгол банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс санхүүжүүлдэг бөгөөд 2025 онд 503тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Үүнээс зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн тухай хууль, уг хуулийн хүрээнд Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Хуримтлалын сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн хөтөлбөрт хөрөнгө оруулж байна. Уг эх үүсвэрээс 2025 онд 562.1 тэрбум төгрөгийг орон сууцны ипотекийн хөтөлбөрт хөрөнгө оруулахаар ажиллаж байна. Ингэснээр энэ онд Монгол банк, Хуримтлалын сан болон банкнуудын эх үүсвэрээр нийт 1.25 их наяд төгрөгийг 10 мянган өрхөд олгохоор тооцсоноос арван нэгдүгээр сарын байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн 2025 оны арван нэгдүгээр сарын эцсийн байдлаар дээр дурдсан хоёр эх үүсвэрээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс нийт 1.089.4 тэрбум төгрөгийн зээлийг 8583 өрхөд олгоод байна. Үүнээс Улаанбаатар хотод 724.2 тэрбум төгрөгийн зээлийг 5448 өрхөд, орон нутагт 365.2 тэрбум төгрөгийн зээлийг 3135 өрхөд олгосон нь нийт зээлийн 34 хувийг эзэлж байна.

Хөдөөд ипотекийн 3.0 хувийн хүүтэй зээл үргэлжилнэ

Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилгоор орон нутагт болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд орон сууц худалдан авч буй иргэдэд жилийн 3.0 хувийн хүүгийн татаастай зээлийг 2023 оноос олгож байгаа. Энэ хүрээнд нийт 514 тэрбум төгрөгийн зээлийг 5000 мя өрхөд хүүгийн татаастай олгосноос энэ онд 109.1 тэрбум төгрөгийн зээлийг мянга орчим өрхөд олгожээ.Ипотекийн зээл нь харьцангуй чанар сайтай байдаг. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын байдлаар хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн багцад эзлэх хэвийн зээлийн үлдэгдэл 95.1 хувь, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 4.6 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 0.3 хувьтай байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэл
Тэгээд МИК-ийг татан буулгах уу? МИК-ийн сүүлийн авсан зээлийн багцууд нь 20 жилийн дараа дуусна.
Хамгийн их уншсан