Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Америкчуудын гар утасны сарын төлбөр хэд гардаг вэ
Америкчуудын гар утасны сарын дундаж төлбөр 47 ам.доллар байдаг гэсэн CTIA-гийн судалгаа гарчээ. АНУ-ын үүрэн телефоны гол оператор болох AT&T, Verizon, Virgin Mobilе, Sprint зэрэг компаниудын санал болгож буй үнэ сарын 25, 30, 35 ам.доллараар эхэлдэг учир 47 ам.доллар гэдэг байж болох л хэмжээ гэж үзэж болох юм. Гэхдээ гар утас хэрэглэгчдийн дунд явуулсан бусад судалгаагаар тэдний сарын төлбөр 47 ам.доллараас хавьгүй өндөр гардаг гэдгийг америкчууд хэлсэн байх юм. Тухайлбал, “JD Power and Associates” байгууллагийн судалгаагаар америкчуудын утасны төлбөр 2009 оноос хойш 31 хувиар өсч, сард 71 ам.доллар төлдөг гэж тооцсон бол “Associated Press”-ын санал асуулгаар смартфон хэрэглэгчдийн сарын дундаж төлбөр 88-80 ам.доллар гардаг гэсэн дүн гарчээ.
Тэгвэл өөр нэг санал асуулгаар америкчуудын 46 хувь нь сардаа 100-гаас дээш, 13 хувь нь 200-гаас дээш ам.доллар гар утасны төлбөртөө тушаадаг гэж хариулсан байна. Гар утасны тухайд ийм байгаа бол гэрийн суурин утасны төлбөр сардаа 100 орчим ам.долларт хэлбэлзэж байна. АНУ-ын Хөдөлмөрийн яамны судалснаар айл өрхүүдийн жилийн утасны төлбөр 1226 орчим ам.доллар байдаг аж.
Америкчуудын гар утасны сарын дундаж төлбөр 47 ам.доллар байдаг гэсэн CTIA-гийн судалгаа гарчээ. АНУ-ын үүрэн телефоны гол оператор болох AT&T, Verizon, Virgin Mobilе, Sprint зэрэг компаниудын санал болгож буй үнэ сарын 25, 30, 35 ам.доллараар эхэлдэг учир 47 ам.доллар гэдэг байж болох л хэмжээ гэж үзэж болох юм. Гэхдээ гар утас хэрэглэгчдийн дунд явуулсан бусад судалгаагаар тэдний сарын төлбөр 47 ам.доллараас хавьгүй өндөр гардаг гэдгийг америкчууд хэлсэн байх юм. Тухайлбал, “JD Power and Associates” байгууллагийн судалгаагаар америкчуудын утасны төлбөр 2009 оноос хойш 31 хувиар өсч, сард 71 ам.доллар төлдөг гэж тооцсон бол “Associated Press”-ын санал асуулгаар смартфон хэрэглэгчдийн сарын дундаж төлбөр 88-80 ам.доллар гардаг гэсэн дүн гарчээ. Тэгвэл өөр нэг санал асуулгаар америкчуудын 46 хувь нь сардаа 100-гаас дээш, 13 хувь нь 200-гаас дээш ам.доллар гар утасны төлбөртөө тушаадаг гэж хариулсан байна. Гар утасны тухайд ийм байгаа бол гэрийн суурин утасны төлбөр сардаа 100 орчим ам.долларт хэлбэлзэж байна. АНУ-ын Хөдөлмөрийн яамны судалснаар айл өрхүүдийн жилийн утасны төлбөр 1226 орчим ам.доллар байдаг аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















