Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байдлаар тохижуулна Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шингэнийг энгийн үеийнхээс хоёр дахин их уулгах хэрэгтэй 2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа ЦАГ АГААР: Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно 16 настнууд "Иргэний андгай" өргөлөө Монголын үндэсний радиогийн сэтгүүлч Н.Минжинсайхан “Болор цом"-ын эзнээр тодорлоо  “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн төсөл санаачлагчид тодотгов.

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар Засаг даргад олгох асуудлыг тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох” 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 26 газар, хэлтсийг тогтоосон байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан