Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Манхэттений банк дэлбэлэх гэсэн Бангладешийн иргэнийг баривчилжээ
Нью-Йоркийн Манхэттен дахь АНУ-ын Холбооны нөөцийн банкийг дэлбэлэх гэж оролдсон Бангладешийн нэгэн эрэгтэйг Америкийн цагдаа нар өнгөрсөн лхагва гарагт баривчилсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д ирсэн 21 настай Кази Нафас алан хядагч “Аль-Каида” бүлэглэлтэй хамтран ажилладаг, террорист халдлага хийхээр ирсэн нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тэрээр лхагва гарагийн өглөө 450 кг тэсрэх бодис ачсан машинаа Холбооны нөөцийн банкны орох хаалганы дэргэд тавиад гар утсаар удирдан дэлбэлэх гэж байжээ.
Хууль сахиулагчдын мэдээлснээр Нафис үүнийхээ өмнө “Америкийг устгая” гэсэн захидал, дүрс бичлэг илгээж байсан байна. Холбооны нөөцийн банкны Нью-Йоркийн энэ салбар нь 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага болсон Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газраас холгүй байрладаг юм байна.
Нью-Йоркийн Манхэттен дахь АНУ-ын Холбооны нөөцийн банкийг дэлбэлэх гэж оролдсон Бангладешийн нэгэн эрэгтэйг Америкийн цагдаа нар өнгөрсөн лхагва гарагт баривчилсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д ирсэн 21 настай Кази Нафас алан хядагч “Аль-Каида” бүлэглэлтэй хамтран ажилладаг, террорист халдлага хийхээр ирсэн нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тодорхой болсон байна. Тэрээр лхагва гарагийн өглөө 450 кг тэсрэх бодис ачсан машинаа Холбооны нөөцийн банкны орох хаалганы дэргэд тавиад гар утсаар удирдан дэлбэлэх гэж байжээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр Нафис үүнийхээ өмнө “Америкийг устгая” гэсэн захидал, дүрс бичлэг илгээж байсан байна. Холбооны нөөцийн банкны Нью-Йоркийн энэ салбар нь 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага болсон Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг байсан газраас холгүй байрладаг юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















