Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод хүрэлцэн очлоо.Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа.ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд Москва хотноо болно.Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзана.ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн,  ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч 2 улсын нэг нь Монгол Улс юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан