Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 15-ны 20 цагаас
2025 оны арваннэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Халх голын хөндийгөөр,19-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

2 Сэтгэгдэл
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан