Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Татварын ерөнхий газарт ажиллалаа.

Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран татварын орлогын гүйцэтгэл үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцууллаа. Тэрбээр, 2025 онд 17 их наяд 940 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 14 их наяд төгрөг төвлөрүүлсэн гээд татварын өр хураах үйл ажиллагааны явц, болон шинэчлэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хиймэл оюун, өндөр технологи ашиглан татвар төлөгчийн бүртгэл, хамрагдалтыг сайжруулж эхэлжээ. Татварын байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй талаараа онцолсон юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын шинэчлэл хийх, орлого төвлөрүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр, Татварын ерөнхий газрын шинэ удирдлага татварын реформыг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюун ашиглаж хүний оролцоо багатай, хөндлөнгийн нөлөөгүйгээр ажиллах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар хүлээсэн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, тогтолцооны шинэчлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг төлөвшүүлэх, технологи ба тоон шинжилгээг нэвтрүүлэх, орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын буцаан олголтын шинэчлэлийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын алба нь хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Татварын албаны бодлогыг шийтгэх төвтэй биш, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хамтран хөгжүүлэх зарчимд шилжүүлэх ёстойг онцоллоо. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөлийг хангах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халах, татварын эрсдэлийн үнэлгээг дэмжих, чадавхжуулах үйлчилгээтэй уялдуулахыг сануулав.

2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наядаар буурсан. Татварын албаны орлогын гүйцэтгэл 13,2 их наядаар төлөвлөснөөс үндсэндээ бараг 4,4 их наядаар бага байна. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгав. Татварын орлогын тооцоолол, хураалт, төлөвлөлт зөрж байгаа учир шалтгааныг тогтоож, шийдэл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг албан тушаалтнуудад үүрэг болголоо. Аж ахуйн нэгжүүдийн татварын өрийн асуудлыг шийдэхдээ аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн эргэлтээс гаргалгүй уян хатан, шуурхай шийдэх, өр үүсгэсэн нь хождоггүй шударга тогтолцоо бүрдүүлэх, нэгэнт ногдуулсан татварыг төлүүлэх хөшүүрэг, торгууль, нөхөн төлбөрийн оновчтой системтэй болгох үүрэг өгөв. Хуримтлагдсан өр, авлагыг барагдуулсан татварын байцаагчийг урамшуулах буюу гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

5 Сэтгэгдэл
Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан