Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд хэрэгжиж буй "Хүннү хот" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.11.05/ төслийн цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Комфорт Импекс" ХХК болон Хүннү хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд, хоногт 3000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт эхэлж байна. Уг цэвэрлэх байгууламж нь 20000-25000 хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байх юм. 

Энэ онд цаг уурын нөхцөлтэй уялдуулан ажлын талбайн бэлтгэл, барилгын зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн захиалга, гадна цахилгаан угсралт, хашааны ажлуудыг гүйцэтгэх бол 2026 оноос үндсэн барилга угсралтын ажил эрчимжиж, 2027 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх аж. Цаашид төлөвлөлтийн шатанд 20000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих юм. 

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдөр "Хүннү хотын эрх зүйн байдлын тухай" хууль болон "Хот байгуулах тухай" тогтоолыг баталж, хотын эдэлбэр газрыг 31501.3 га байхаар тогтоосон юм. Энэхүү дагуул хот нь ирээдүйд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий хот болох юм.

Тус хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан