192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Apple”-ийн Ази дахь хамгийн том дэлгүүр Бээжинд нээгдлээ
Apple компани Ази дахь хамгийн том дэлгүүрээ Бээжинд Хориотой хотын хажууханд нээлээ. Өнөө өглөө нээлтээ хийсэн тус дэлгүүрийн анхны үйлчлүүлэгч болж, гарын бэлэг авах гэсэн хүмүүс өчигдөр оройноос дараалалд зогссон тул “Apple”-ийн шинэ дэлгүүр өнөөдөр хүний хөлд дарагдаад байна. Дэлгүүр яг хэдий хэр том гэдгийг компанийн зүгээс мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ч 300 ажилтантай, гурван давхар байртай энэ дэлгүүр “Apple” салбар дэлгүүрийн хэмжээнд эхний гуравт лавтай орох гэнэ.
Бээжингийн арилжаа наймааны хамгийн хөлтэй гудамжийн нэг Ванфужинд нээгдсэн энэ дэлгүүр “Apple”-ийн Хятадад нээж буй зургаа дахь салбар болж байна. Үүнээс гурав нь Шанхайд, үлдсэн гурав нь эх газарт байдаг юм. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад дахь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд “Apple” компани энэ оны төгсгөл гэхэд 25 салбартай болсон байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү салбаруудын тоогоо огцом нэмж буй нь Хятад дахь эрэлт хэрэгцээ асар их байгаатай холбоотой. Энэ оны гуравдугаар улиралд тус компанийн Хятад дахь орлого 48 хувиар өсч, оны өмнөхөөс даруй 5,7 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Apple компани Ази дахь хамгийн том дэлгүүрээ Бээжинд Хориотой хотын хажууханд нээлээ. Өнөө өглөө нээлтээ хийсэн тус дэлгүүрийн анхны үйлчлүүлэгч болж, гарын бэлэг авах гэсэн хүмүүс өчигдөр оройноос дараалалд зогссон тул “Apple”-ийн шинэ дэлгүүр өнөөдөр хүний хөлд дарагдаад байна. Дэлгүүр яг хэдий хэр том гэдгийг компанийн зүгээс мэдэгдэхийг хүсэхгүй байгаа ч 300 ажилтантай, гурван давхар байртай энэ дэлгүүр “Apple” салбар дэлгүүрийн хэмжээнд эхний гуравт лавтай орох гэнэ. Бээжингийн арилжаа наймааны хамгийн хөлтэй гудамжийн нэг Ванфужинд нээгдсэн энэ дэлгүүр “Apple”-ийн Хятадад нээж буй зургаа дахь салбар болж байна. Үүнээс гурав нь Шанхайд, үлдсэн гурав нь эх газарт байдаг юм. Дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад дахь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд “Apple” компани энэ оны төгсгөл гэхэд 25 салбартай болсон байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү салбаруудын тоогоо огцом нэмж буй нь Хятад дахь эрэлт хэрэгцээ асар их байгаатай холбоотой. Энэ оны гуравдугаар улиралд тус компанийн Хятад дахь орлого 48 хувиар өсч, оны өмнөхөөс даруй 5,7 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























