Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал

2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж ирээд байна.

Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор:

10 дугаар сарын 27-нд – 52 вагон,

10 дугаар сарын 28–29-нд – 64 вагон,

10 дугаар сарын 30–31-нд – 36 вагон,

нийт 152 вагон АИ-92 автобензин импортлогдсон байна.

ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэх АИ-92 автобензиний ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд:

10.26-нд – 103 вагон (6,134 тонн),

10.27-нд – 38 вагон (2,218 тонн),

10.28-нд – 51 вагон (3,064 тонн),

10.29-нд – 77 вагон (4,600 тонн) шатахуун тус тус ачиж, ойрын 2–3 хоногт Монгол Улсын хилээр нэвтрэхээр байна.

УБТЗ-ын 2025.10.31-ний 09:00 цагийн мэдээллээр:

Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон (Аршаант–6, Дархан–7, Эрдэнэт–4, Толгойт–37, УБ–6) байна.

Толгойт өртөөнд – 22 вагон

Аршаант өртөөнд – 8 вагон

Эрдэнэт өртөөнд – 8 вагон

Улаанбаатар өртөөнд – 6 вагон

Дархан өртөөнд – 2 вагон

Сайншанд өртөөнд – 2 вагон тус тус байна.

2025.10.30-ны өдрийн байдлаар “Содмонгол групп” ХХК-ийн агуулахаас УБ хотын 8 ШТС-руу 186 тонн, “Петровис” ХХК-ийн агуулахаас УБ хотын 34 ШТС-руу 287 тонн, “Шунхлай” ХХК-ийн агуулахаас УБ хотын 31 ШТС руу 387 тонн, “Тэс петролиум” ХХК-ийн агуулахаас УБ хотын 24 ШТС руу 353 тонн, “Газ ойл нефть” ХХК-ийн агуулахаас УБ хотын 10 ШТС-руу 141 тонн, “Монсуль” ХХК-ийн агуулахаас 1 ШТС руу 22 тонн, “Синчи ойл” ХХК-ийн агуулахаас 3 ШТС руу 75 тонн, “Тод петолиум” ХХК-ийн 2 ШТС руу 20 тонн, “Нью энержи стар” ХХК болон “Ундарга Увс” ХХК орон нутаг руу 268 тонн тус тус АИ-92 автобензиний орлого буусан.

Дээрх 10 аж ахуйн нэгжүүдийн агуулахаас Улаанбаатар хотын 109 ШТС руу давхцсан тоогоор 1477.3 тонн, орон нутгийн ШТС руу 268 тонн буюу нийт 1,745 тонн АИ-92 автобензин ачигдсан байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Би эцэст нь хэрхэн жинхэнэ зээл авсан бэ!! Намайг Мари Анн гэдэг, би Рига хотод амьдардаг Латвиас гаралтай. Өнөөдөр танд хууль ёсны бөгөөд найдвартай зээл хэрэгтэй юу? Жастин Уильямстай холбогдоно уу; тэр бол ердөө 2%-ийн хүүтэй баталгаатай хурдан зээл авах зөв компани юм. Би өмнө нь өргөдөл гаргасан хоёр компанид залилан мэхлэгдэж байсан бөгөөд нэг найз маань намайг ноён Жастин Уильямс гэдэг өөр нэг зээлийн зээлдүүлэгчтэй танилцуулсан. Би зээл авахаар холбоо барьсан бөгөөд хамгийн их гайхсан. Би өнөөдөр Жастин Уильямсаас 45,000.00 еврогийн зээл авахаар өргөдөл гаргасан өдөртөө (45,000.00 евро) зээл авсан, яг л тус компанийн өгсөн шиг. Луйварт өртөхгүйгээр жинхэнэ хууль ёсны онлайн зээл авахыг хүсч буй хэн бүхэн Жастин Уильямстай яаралтай холбоо барина уу, та энэ компанид сэтгэл хангалуун байх болно. Та энэ компанитай зөвхөн доорх имэйл эсвэл WhatsApp холбоосоор холбогдож, дараа нь надад талархал илэрхийлж болно:- Зээлдүүлэгчийн имэйл: agenthinson@gmail.com Эсвэл WhatsApp: https://wa.me/message/U3GDQWIXH4GRJ1
Хамгийн их уншсан