192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Ливанд террорист халдлага гарч, бригадын генерал нас баржээ
Ливаны Бейрут хотод хэдэн хүний аминд хүрсэн томоохон дэлбэрэлт болж, тус улсын тагнуулын албаны удирдлагуудын нэг, бригадын генерал Виссам Аль Хассан нас баржээ. Улсынхаа нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогдох генерал Виссам Хезболла бүлэглэл болон Сири ямар холбоо харилцаатай болохыг шалгаж байсан ажлын хэсгийг ахалж байжээ. Бейрутын хамгийн хөл хөдөлгөөнтэй Ашрафия гудамжны ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас найман хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархдаж гэмтсэн юм. Гэмт этгээдүүд машинд бөмбөг байрлуулсан байжээ.
Генерал Виссам Сирийн удирдагч Башар аль Ассадын дэглэмийг ил тод эсэргүүцдэг, түүний санхүүжүүлсэн гэх нэгэн дэлбэрэлтийн хэргийг шалгаж байжээ. Тийм ч учраас энэ хэргийн цаана Башар Ассад байгаа гэж Ливаны сөрөг хүчнийхэн буруутгаж байна. Өнөөдөр Ливаны эрх мэдэлтэн, улс төрийн хүчнүүд Сирийн талаар хоёр хуваагдчихаад байгаагаас энэ хэрэг гарсан гэж ажиглагчид үзэж байгаа юм. Олон хүний цус урсгасан энэ хэргийн террорист халдлага хэмээн НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар мэдэгдлээ.






Ливаны Бейрут хотод хэдэн хүний аминд хүрсэн томоохон дэлбэрэлт болж, тус улсын тагнуулын албаны удирдлагуудын нэг, бригадын генерал Виссам Аль Хассан нас баржээ. Улсынхаа нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогдох генерал Виссам Хезболла бүлэглэл болон Сири ямар холбоо харилцаатай болохыг шалгаж байсан ажлын хэсгийг ахалж байжээ. Бейрутын хамгийн хөл хөдөлгөөнтэй Ашрафия гудамжны ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас найман хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархдаж гэмтсэн юм. Гэмт этгээдүүд машинд бөмбөг байрлуулсан байжээ. Генерал Виссам Сирийн удирдагч Башар аль Ассадын дэглэмийг ил тод эсэргүүцдэг, түүний санхүүжүүлсэн гэх нэгэн дэлбэрэлтийн хэргийг шалгаж байжээ. Тийм ч учраас энэ хэргийн цаана Башар Ассад байгаа гэж Ливаны сөрөг хүчнийхэн буруутгаж байна. Өнөөдөр Ливаны эрх мэдэлтэн, улс төрийн хүчнүүд Сирийн талаар хоёр хуваагдчихаад байгаагаас энэ хэрэг гарсан гэж ажиглагчид үзэж байгаа юм. Олон хүний цус урсгасан энэ хэргийн террорист халдлага хэмээн НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар мэдэгдлээ.






0 Сэтгэгдэл























