Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).

• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензин импортлогдон орж ирснийг холбогдох өртөөнд буулгаж байна.

1. Импортын хуваарилалт: 

  • Толгойт өртөө – 26 вагон
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд буй 23 вагоны чиглэл: 
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагоныг дараах өртөө рүү тээвэрлэж байна:

  • Рашаант өртөө – 4 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Толгойт өртөө – 4 вагон
  • Дархан өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвтэй байна.

Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилтыг өнөөдөр /2025.10.27/ хийж, лхагва гарагт Монголд орж ирэх төлөвлөгөөтэй байгааг АҮЭБЯ-аас мэдээллээ.

ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэнд гаргаад байна. Энэхүү цаг зуурын хүндрэлтэй асуудлыг даван туулахад хамтран ажиллаж буй Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, УБТЗ ХНН, Амбер ХХК, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн инженер техникийн ажилтан, түгээгч, Иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан