192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Ким Чен Ирийн ач хүү өвөөтэйгөө нэг ч удаа уулзаж байгаагүй
Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн ач хүү Ким Хан Сол Финляндын телевизэд ярилцлага өгчжээ. Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Уны том ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Сол 17 настай, Боснид сурдаг аж. Дэлхийн хамгийн хаалттай улсын удирдагч Кимийн гэр бүлээс хэвлэлд ам нээсэн маш ховор тохиолдлын нэг болсон энэ удаагийн телевизийн ярилцлагаар Ким Хан Сол “Хэзээ нэг өдөр эх орондоо буцаж очоод хүн амьдрахад сайхан газар болгож өөрчлөхийг мөрөөддөг” хэмээн ярьжээ. Тэрээр мөн хоёр Солонгосыг эргэн нэгдээсэй гэж мөрөөддөг тухайгаа, өмнөд Солонгосын найз нарынхаа талаар ярьсан байна.
Ким Хан Сол 1995 онд Пеньянд төрсөн ч эцгийнхээ гэр бүлээс маш хол хөндий өссөн, өвөө болон авга ахаа хэзээ ч харж байгаагүйг энэ.Түүний хүүхэд нас Макао, Хятадад өнгөрсөн учраас өвөөтэйгөө уулзаж чадаагүй ч “Би түүнийг өнгөрөх хүртэл нь үнэхээр их хүлээдэг байсан. Хэзэн нэгэн цагт намайг олж ирээд, ач хүүгээ гэж хэлнэ хэмээн найдаж байсан. Гэхдээ тэр ийм ач хүүтэй гэдгээ мэддэг байсан үгүйг ч би мэдэхгүй” хэмээн ярьжээ. Тэрээр мөн өвөө нь өөрийн суудлаа авга ахад нь залгамжлуулсан тухайд юу ч мэдэхгүй, “Аав маань улс төр ердөө ч сонирхдоггүй” гэжээ. Харин тэрээр өөрийнхөө тухайд “Их сургуулиа төгссөний дараа хаа нэг тийшээ явж, хүмүүнлэгийн сайн дурын ажил хийхээр төлөвлөж байгаа” аж.
Ким Хан Сол яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр гэр бүлийнхнээ бодвол олон нийтэд нээлттэй байдаг хүн. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Facebook хуудсаараа олны анхаарлыг ихээхэн татаж байсан ч тун удалгүй хаагдсан юм.
Тэрээр одоо Боснийн Мостар хот дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурдаг юм байна.


Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн ач хүү Ким Хан Сол Финляндын телевизэд ярилцлага өгчжээ. Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Уны том ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Сол 17 настай, Боснид сурдаг аж. Дэлхийн хамгийн хаалттай улсын удирдагч Кимийн гэр бүлээс хэвлэлд ам нээсэн маш ховор тохиолдлын нэг болсон энэ удаагийн телевизийн ярилцлагаар Ким Хан Сол “Хэзээ нэг өдөр эх орондоо буцаж очоод хүн амьдрахад сайхан газар болгож өөрчлөхийг мөрөөддөг” хэмээн ярьжээ. Тэрээр мөн хоёр Солонгосыг эргэн нэгдээсэй гэж мөрөөддөг тухайгаа, өмнөд Солонгосын найз нарынхаа талаар ярьсан байна. Ким Хан Сол 1995 онд Пеньянд төрсөн ч эцгийнхээ гэр бүлээс маш хол хөндий өссөн, өвөө болон авга ахаа хэзээ ч харж байгаагүйг энэ.Түүний хүүхэд нас Макао, Хятадад өнгөрсөн учраас өвөөтэйгөө уулзаж чадаагүй ч “Би түүнийг өнгөрөх хүртэл нь үнэхээр их хүлээдэг байсан. Хэзэн нэгэн цагт намайг олж ирээд, ач хүүгээ гэж хэлнэ хэмээн найдаж байсан. Гэхдээ тэр ийм ач хүүтэй гэдгээ мэддэг байсан үгүйг ч би мэдэхгүй” хэмээн ярьжээ. Тэрээр мөн өвөө нь өөрийн суудлаа авга ахад нь залгамжлуулсан тухайд юу ч мэдэхгүй, “Аав маань улс төр ердөө ч сонирхдоггүй” гэжээ. Харин тэрээр өөрийнхөө тухайд “Их сургуулиа төгссөний дараа хаа нэг тийшээ явж, хүмүүнлэгийн сайн дурын ажил хийхээр төлөвлөж байгаа” аж.
Ким Хан Сол яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр гэр бүлийнхнээ бодвол олон нийтэд нээлттэй байдаг хүн. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Facebook хуудсаараа олны анхаарлыг ихээхэн татаж байсан ч тун удалгүй хаагдсан юм.
Тэрээр одоо Боснийн Мостар хот дахь Дэлхийн нэгдсэн коллежид сурдаг юм байна.


0 Сэтгэгдэл























