Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан ашиглалтад орсноор 51 мянган янданг бууруулах боломжтой 

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд бөгөөд эдгээр нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж буй өнөө үед найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлага тулгамдаж байна. Энэ хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээсэн "Дулааны тавдугаар цахилгаан станц"-ын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус станц нь эрчим хүчний салбарт технологийн шинэчлэлийг авчрахын зэрэгцээ тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдлыг хангахад чиглэж буй юм.

Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд дунджаар 300.000 тонн үнс, шаар үүсэх тооцоотой байна. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон. Мөн хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ хүрээнд жилд 18.615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Үүний үр дүнд агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх юм.

Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгох зорилгоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөсөн. Энэ нь усны хомсдол болон экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн станц ашиглалтад орсноор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, тэр дундаа гэр хорооллын 51.000 янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
Хамгийн их уншсан