Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын гуравдугаар төв эмнэлэг "Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага"-аар шалгарчээ

Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд 2025 оны 09-р сарын 26-28 өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

“Эрүүл мэндийн технологи-Олон улсын Экспо-2025” үзэсгэлэнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн 7 чиглэлд шинээр нэвтрүүлсэн нийт 16 технологийг танилцуулж амжилттай оролцов.

Тэгвэл Улсын Гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнгээс мэдрэлийн мэс заслын багийн  нэвтрүүлсэн “тархины гүний байрлалтай хавдрын навигаци хяналттай, дурангийн мэс засал эмчилгээний шинэ технологи”- оор “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарлаа.

Ташрамд дурдахад тус эмнэлэг нь Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 9 дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019, 2021, 2022, 2023, 2024 онуудад дараалан шалгарч байжээ. 

Эх сурвалж: НЭМҮТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан