Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Монголын соёлын өдөрлөг” 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус улсын нийслэл Шинэ Дели хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо Энэтхэг Улсын Бхарат Мандапам төвийн тайзнаа толилуулав.

 

Тоглолтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэхдээ “Монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог түүхтэй салшгүй холбоотой амьд хөгжим хэмээн эрт дээр үеэс монгол гэрийн хойморт залран дээдлэгдэж ирсэн бидний үнэт өв морин хуурын хөг аялгуу нь Монголын төдийгүй дэлхийн олон тайзнаа эгшиглэж, соёлын элч болон түгэн дэлгэрч байна...” хэмээн цохон тэмдэглэлээ.

ҮУИТ-ын уран бүтээлчид “Ёслол хүндэтгэлийн бүжиг”, “Алтайн магтаал”, “Сэрсэн тал” зэрэг Монгол соёлын онцлогийг илэрхийлсэн шилдэг бүтээлүүдээ толилуулсан юм. Мөн тус арга хэмжээний хүрээнд “Монголын сайхан орон” сэдэвт морин хуурын үзэсгэлэн болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд сонирхууллаа.

Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П. Надда болон хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд 3,000 гаруй хүн үзэж сонирхлоо.

 

 

Гэрэл зураг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан