Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.
НИТХ-ын гишүүн Б.Эрдэнэсүхийн эхнэр олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон гэж мэдэгдсэн. Иргэн О.Нарангарав эрхээ хамгаалуулахын тулд олон байгууллагад хандсаны нэг нь ХЭҮК. Гэвч хариу өгөөгүй гэж мэдэгдсэн.

Энэ асуудлыг сэтгүүлч тодруулахад, Хүний эрхийн үндэсний комисст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн ээж иргэн Н нь 2025 оны 9-р сарын 24-нд гомдол мэдээлэл гаргасан.

Манай байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэлд байнгын анхаарал хандуулж ажилладаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн Цагдаагийн байгууллага шалгана. Энэ хэргийг шалгах ажиллагааны явцын талаар ХҮЭК Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцсон. Хэрэг шалгах ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Хохирогч эмэгтэйг өчигдөр хамгаалалтад авсан гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан